Бодисын солилцоогоо сайжруулах 6 хялбар арга

Өдөр тутмын амьдралын идэвхгүй хэв маяг хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг “муухай” руу түлхдэг. Бид төгс төгөлдөр лүү хэт их тэмүүлдэг хэрнээ ихэнх тохиолдолд маш жижиг зүйлс амьдралын хамгийн чухал нь байдаг гэдгийг ухаардаг.

Эрүүл, сайхан байхын нууц нь идэвхтэй амьдрал, зөв хоол хүнс юм. Энэ бүхний тусламжтайгаар бодисын солилцоо сайжирч, гэдэсний түгжрэл, арьсны бохирдол, хоолны шингэцийн асуудал, хуян цугларах гэх мэтэд санаа зоволгүйгээр эрч хүчтэй хэвээрээ байх боломжтой. Хэрэгжүүлэхэд амар эдгээр зүйлсийг амьдралынхаа хэвшил болгоорой. Бодисын солилцоогоо сайжруулах 6 хялбар аргыг танилцуулж байна!

1. Гүйгээд! Гүйх нь ганцхан калори шатаадаг л гэж бодож байна уу? Стэнфордын их сургуулиас гүйх нь хөгшрөлтийг удаашруулдаг гэдгийг нотолжээ.

2. Хөнгөн гантель өргөх-Булчингаа идэвхтэй байлгах нь бодисын солилцоогоо сайжруулах шилдэг арга юм. Учир нь дасгал хийж байх явцад хүний бие жирийн үеийнхээс илүү энерги шаардаж, калори шатаадаг учраас бодисын солилцоо сайжирдаг. Долоо хоногтоо 3 удаа 20 минут орчим хөнгөн гантель өргөж байгаарай.

3. Яг одоо суудлаасаа босоод суниа-Босоод 4 минут орчим хоёр тийшээ, хойшоо урагшаа хөдөлж суниагаарай. Энэ нь чиний чилсэн биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, булчинг чинь “баясгах” болно.

4. Олон удаа багаар ид-Нэг удаа 200 калориос хэтрэхгүй хооллоход л чиний бие бодисын солилцоо явуулахад хамаагүй хялбар болох аж. Гэхдээ 2 цагийн зайтай ингэж багаар хооллох ёстой. Өдрийн хоолныхоо талыг 11 цагт идсэн бол үлдсэнийг нь 13 цагт идэх маягаар явна гэсэн үг.

5. Хоёрхон үсэг. Ус!-Бодисын солилцоог дэмжих гол элемент нь ус юм. Хэрэв хангалттай хэмжээгээр ус уухгүй бол бодисын солилцоо сайжрах ямар ч боломжгүй. Хаа нэг газар чинь ямар нэгэн бодис бөөгнөрнө л гэсэн үг. Хамгийн зөв дүрэм бол өдөрт 8 удаа стакан ус уух юм байна.

6. Ислэг бүтээгдэхүүн хэрэглэ-Өдөрт 20-30 грамм ислэг хүнс хэрэглэх нь бодисын солилцоог маш сайн дэмждэг. Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд: овъёосны төрлүүд, бор гурил, буудай, самар, жимс жимсгэнэ, үр, ногоо ордог. Эдгээрийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Хүнсний тасагт очоод цагаан биш хар талх авахаас л эхэлнэ.

Бодисын солилцоогоо сайжруулах 6 хялбар арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex