Н.Дагдан: Төгсгөлийн үг

118

ЧАМАЙГ САНАХАД
Шувууд гунганаж буцахад
Шуугиж хүүхдүүд цуглахад
Сургуулийн будсан сандалыг хархад
Сурагчын алаг порм жигдэрхэд
Завсралгаан хонх холоос жингэнэхэд
Зааланд охид инээлдхэд
Замаар гэр лүү явахад
Захын өнцөгт хэн нэгнийг хүлээхэд
Салаа гэзэгтэй охин эргэж харалгүй алхахад
Салхитай орой хаалганы чинь хонх жингэнэхэд
Хашааны завсраар үүдийг чинь ширтэхэд
Хажиглахаа байсан хөгшин банхар эвшээхэд
Сэтгэлд дотно энэ бүгдийг санахад
Сэмээрхэн чи хаанаас ч юм бэ харах шиг
Чамайг санахад….
Н.ДАГДАН
ЯАГААД ЧИ МИНЬ
Яагаад чи ийм гэнэн юм хайргүй гэхээр уйлчихдаг
Яагаад чи ийм цагаан юм нулимастай нүдээрээ инээдэг
Яагаад чи ийм өхөөрдөм юм шогломоор
Яагаад чи ийм хөөрхөн юм худлаа хэлж чадахгүй
Яагаад ийм сайхан юм олон хаврын цэцэг мэт
Яагаад ийм зөөлөн юм цэцгийн анхилам дэлбээ мэт
Яагаад чи ийм үнэнч юм нойроо харамлан үүрэглэн хүлээх юм
Яагаад ийм дурлам юм үгээ зөөллөж хэлэхийм
Яагаад чи ийм сохор юм мангархан царайг минь тоогоод
Яагаад чи ийм тэнэгхэн юм ядмагхан амьдралд минь бүгээд
Яагаад чи минь шүлэг бичихэд хүргэдэг юм
Н.ДАГДАН
ТѲГСГѲЛИЙН ҮГ
Цагтаа би шуугисан олон найзтай дуулсан олон баяртай явлаа
Цамаархан бүхнээ цацсан цараагүй баян явлаа
Ажил мѳнгѳ хоёрыг ар ѳвѳртѳѳ зохицуулсан
Анд нѳхдийн шүтээн ах дүүсын бурхан нь явлаа
Сая саяар олдогоо саваа дүүргэх шиг санан
Сагасан сэтгэлдээ хѳлчүүжсэн санаандаа том баньд явлаа
Сайхан хүүхний хормой шартай эрийн шанаанд
Санаандаа хүртэл хүртдэг байлаа
Омогорхож хийсэн олон олон баяр минь
Орон гэрээ ч тоогоогүй охидын эрлэг шѳнѳ минь
Хүссэнээр минь хѳдѳлдѳг хѳѳрхѳн жулдрай банди нар
Хүзүүгээр татталаа наргиж хүний ѳѳрийнгүй дайлна
Амраг ханиа гомдоож агсамнаж хонох шѳнүүд
Алдрай үрсээ умартаж айсан харцыг шоолсон тэнэглэл
Цаг цагаар байдгүй цаглашгүй хѳрѳнгѳ дундарлаа
Цайны үлдэгдэлд шавах батганы тоо цѳѳрсѳн байна
Цусаа ширгэтэл хамтдааг амласан нѳхѳд
Цуйхуйх ч сүүдэргүй тонилсон байна
Хэмжээлшгүй нүглийг минь тэвчилгүй амраг минь чи одож
Хэрсүүжсэн үрсийн амнаас аавын алдар хусагджээ
Аав ээжийн хайлан ах дүүсийн бурхан одоо
Ааштай бэр даацгүй хүргэдийн ад болсон байна
Ѳнѳѳдѳр л уухгүй гэж ѳдѳр болгон амлаж
Үдшийн бүрийд ѳѳрийгѳѳ зүхэн уйлж байна
Эрчүүд минь эр хүн болох гэж бусдаа бүү хорло
Эхнэр үрсд нь чихэр авч ѳг эмгэн ижийд нь сүү авч ѳг
Энх тунх амьдралд нь толбо бүү үлдээ
Эвэлсэн амьдралд нь тээг бүү бол
Жавар хургасан гудамны жаахан мухарт
Жавартай тэнгэрт биш ѳѳртѳѳ гомдон халих гэж байна
Шимтэй амьдрал атгасан ч шилтэй архиндаа уулгасан
Сийлэх нэргүй гудамжны архичин одож байна
Н.ДАГДАН

Н.Дагдан: Төгсгөлийн үг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex