Үс хурдан ургуулах аргууд…

3854

Урт үстэй байхад янз бүрээр янзлаад л, боогоод л сайхан шүү. Ихэнх эмэгтэйчүүд урт үснээсээ залхан тайруулдаг. Маргааш нь тайруулсандаа харамсаад л суучихдаг. Үс ургуулах гайхалтай хэдэн арга байдаг юм байна шүү.

Арга 1: та өөрийн гараар, энгийн материалуудаар маш гайхалтай маскыг бэлдэх боломжтой. Үүний тулд 2 ширхэг өндөгний шарыг ялган авч түүн дээрээ 1 амны халбага ус, сүү хийгээд үс хуйхандаа жигд массажлан түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 15-20 мин болгосны дараа угаахад таны үс өнгө орж, зөөлөрсөн байх болно. Энэхүү маскыг 7 хоногт 1-2 удаа тавихад хангалттай.

Арга 2: Салаалсан гэмтсэн хэсгээ тайрах хэрэгтэй. Гэмтэлтэй үс маш бага ургах ба ургасан ч маш муухай харагддаг юм шүү. Тиймээс салаагаа сайн түүлгэж байгаарай.

Арга 3: 2ш улаан сонгиныг хальсалж цэвэрлээд, миксердэнэ. Миксердсэний дараа нэг цайны халбага зөгийн бал нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэн массаж хийж хагас цаг орчим байлгана. Энэ нь таны үсийг ургуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой.

Арга 4: Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд таны үс дөрвөн долоо хоногийн дараа таны үс 2-3 см ургах болно.


Үс хурдан ургуулах аргууд…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.