Бүсгүйчүүд бидний өдөр тутмын салшгүй чухал хэрэглээ болсон хөхөвчийн талаар Америкийн эрдэмтэд судалгаа хийжээ. Эмэгтэйчүүдийн дотуур хувцас буюу хөхөвч нь хөхний хорт хавдартай болох эрсдэлийг 21 дахин ихэсгэдэг болохыг тэд тогтоожээ. Холливудын алдарт бүсгүйчүүд гудамжинд зүгээр ч нэг папарацид зориулж бус харин эрүүл мэндэдээ анхаарч хөхөвчгүй алхах болсон аж.
Дээр дурдсан судалгааны дүнд хөхөвч зүүдэггүй эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай болох магадлал бусад эмэгтэйчүүдээс 21 дахин бага байдаг болохыг тогтоожээ. Өдөржин хөхөвч зүүдэг эмэгтэйчүүд сүүний булчирхайн хорт хавдар тусах магадлал ерөөс хөхөвч зүүдэггүй хүүхнүүдээс 125 дахин их байдаг гэнэ.
Америкчууд энэхүү эрсдлээс сэргийлэхийн тулд тодорхой зөвлөгөөг хүртэл гаргасан байна:
1. Хөхөвчтэйгөө унтаж болохгүй – энэ нь эрсдэлийн хамгийн аюултай хүчин зүйл.
2. Хөхөвч бариу байх тусам сүүний болон тунгалгийн булчирхайн эдийг их гэмтээнэ гэдгийг худалдаж авахдаа сана.
3. Хөхийг хэт өргөсөн хөхөвчнөөс зайлсхийгээрэй.
4. Нийлэг зөөлөвчтэй нейлон хөхөвчнөөс татгалзаж, зөвхөн хөвөн даавуун материалтайг сонгоорой.
5. Спорт хөхөвч өдөр бүр зүүх хэрэггүй. Тийм хөхөвч хөхийг хэт хүчтэй дардаг.
6. Мөрөвчгүй хөхөвч хамгийн аюултай. Хөхний жин нь хөхөвчний хоёр хажууд даралт өгснөөр тунгалгийн зангилаануудыг шууд дардаг байна.
7. Жижиг хөхтэй бүсгүйчүүд зузаан хөхөвчөөс аль болох татгалзаж байгаарай.
8. Ерөөс эрүүл хөхтэй байя гэвэл боломжтой үедээ хөхөвчнөөс аль болох татгалзаж байгаарай.
9. Бусад эрхтний адил хөхний эрүүл мэндэд ч гэсэн анхаарал тавьж жилд хамгийн багадаа хоёр удаа шинжилгээ өгснөөр хорт хавдар болон ямар нэг өвчлөлийг эрт илрүүлэхэд тусална.