Яах уу: Найз нь чамд дургүй бол…

625c52e6708f62c57f06bdbdcbf66a58

Хайрттайгаа харилцах харилцаанд чинь ямар нэг асуудал байхгүй. Харин ч бие биедээ сайны дээр маш сайн ойлголцдог. Чамайг гэрийнхэнтэйгээ, найзуудтайгаа танилцуулж миний найз охин гэж бардам хэлэх боловч нэг л асуудал байна. Хайртын чинь сайн найз чамд таагүй хандаад байдаг…

Эрчүүд мэдээж онгироо юм болохоор найзуудынхаа дунд “рэйтинг” өндөртэй байхыг, найз охиныг нь найзууд нь хүлээн зөвшөөрч сайлдаггүй юмаа гэхэд муулахгүй байхыг хүснэ. Гэвч тэр нэг найз нь чамд дургүйгээ илт илэрхийлж найзуудынхаа өмнө чамайг эвгүй байдалд оруулах үгсийг хайр найргүй амнаасаа чулуудна. Чамайг л элдэв янзаар хэлэн зовоож байвал бах тав нь ханадаг байх гэмээр. Найз залуу чинь ч чамайг шулуухан өмөөрч чадахгүй сонсоод л хоцорно. Яагаад гэвэл түүнд найз нь ч бас үнэ цэнэтэй. Түүний хувьд ёстой л хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байна. Энэ асуудал ч чиний л толгой дээр буулаа даа.

Сөрөг шийдэл: Чамайг зүгээр суулгахгүй байгаа нэгэнтэй ам булаацалдан хэрэлдэж, хэн нь хэнээ үзээд асуудал улам хүндэрсний дараа “Өөр би яах байсан юм бэ? Миний тэвчээр ч гэсэн хязгаартай шдээ.” гэж уйлагнах эсвэл найз залуудаа гомдоллож, өмөөрөхийг хүсч найзуудын дунд хагарал үүсгэх. Аан бас, тэр найзаасаа харилцаагаа тасла эсвэл тэр бид хоёрын аль нэгийг нь сонго хэмээн тулгах.

Эерэг шийдэл: Тусдаа шийдвэрлэ. Чамайг “бай”-аа болгоод байгаа түүнтэй хүмүүсээс тусдаа уулз. Яагаад чамд дургүй байгааг асууж ярилц. Магадгүй тэр чиний талаар буруу ойлголттой явдаг байж болно. Тэрийг нь засаад тайлбарла. Чиний буруутай зүйл байвал түүнээс уучлалт хүс. Өөрийнх нь байгаа байдал чамайг болоод найзыг нь /чиний найз залууг/ тавгүйтүүлж, эвгүй байдалд оруулж байгаа тухай ойлгуул. Өөрсдийнхөө харилцааны сайхан талуудыг хэлж, найзад нь хайртай болохоор түүний найзуудтай ч сайхан харилцаатай байхыг хүсч байгаа бөгөөд ингэвэл найзад нь ч сайн гэдгийг хэлж өг. Энэ бүхний дараа асуудал тэр дороо шийдэгдэхгүй байсан ч тэр чамайг харилцаандаа хэр их ач холбогдол өгч, асуудлыг эергээр шийдвэрлэх гэж хичээж байгааг анзаарч мэдэх ёстой юм.

Яагаад ингэх ёстой гэж? Найзтай нь муудалцаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин ч чамайг үзэн ядагчийн тоо хэд хэдээр нэмэгдэх аюултай. Найз залуудаа гомдоллож, асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь түүнийг улам л хэцүү байдалд оруулна. Бид хоёрын аль нэгийг сонго гэвэл үр дүн нь чиний эсрэг байх магадлал өндөр. Тэр чамайг сонгосон ч ихэнх эрчүүдийн хувьд нөхөрлөл нь маш үнэтэй байдаг учраас тэр сэтгэлдээ чамаас болж нөхөрлөлөө сүйтгэсэн гэсэн хар толботой үлдэж мэднэ. Харин энэ боломжийг ашиглаад ямар ч асуудлыг хэн хэндээ хал балгүй, ухаалгаар шийдвэрлэж чадах овсгоотой бүсгүй гэдгээ харуулаад аваарай.


Яах уу: Найз нь чамд дургүй бол…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex