Тайландын Бангкок хотод болж байгаа “Super Model international 2012” тэмцээнд Монгол улсыг төлөөлж загвар өмсөгч Ц.Энхжин оролцож байна. Бангкок хотод төвтэй “Super Model international” байгууллага нь өөрийн гишүүн 50 орны загвар өмсөгч бүсгүйчүүдийн дунд энэ тэмцээнийг зохиодог. Анхны тэмцээн нь 2010 онд болж байсан бөгөөд өнгөрсөн жил ч Монголоос оролцож байсан юм.
Монголын оролцогч Ц.Энхжин.
“Super Model international 2012” тэмцээний эцсийн шалгаруулалт 9 дүгээр сарын 5 буюу ирэх лхагва гарагт болох юм байна. Монголын оролцогч Ц.Энхжингийн хувьд өмнө нь “Олон улсын найрамдлын элч гоо бүсгүй-2010” тэмцээнд дөрөвдүгээр байрт орж, шилдэг таван гоо бүсгүйн нэгээр шалгарч байжээ.
Монголын оролцогчоо дэмжихийг хүсвэл энэ хаягаар хандана уу.
Б.Баяр /24tsag/