Төгс харилцаанд өөрийгөө “төгс” бэлтгэ

0785287570e74f7788653e30491f1ca8

Хонгорхон минь! Ажил амьдрал, гэр бүл, найз нөхөд гээд чамд дутах зуйл нэгээхэн ч үгүй. Тэгсэн хирнээ юу ч юм үгүйлэгдээд, бүтэн жаргалтай байж чадахгүй, нууцхан гуниг тээгээд л явна уу? Цагаан морьтой ханхүү минь хаана байна? Намайг л жинхэнэ хайр тойрч өнгөрөөд бусад нь болж бүтээд байх юм гэж гомдоллож, гуних эрхгүй залуу насаа гундаах шаардлага огтхон ч үгүй! Харин үүнийхээ оронд зөвхөн чамд зориулж бурхны хичээнгүйлэн зурж буй гайхамшигтай “хайр”-аа үр дүнтэй хүлээж, өөрийгөө жинхэнэ харилцаанд бэлтгэх хугацааг чамд өгч байгааг ухаар.

Хайрыг олох нь түүнийг хамгаалахаас илүү амархан гэдэг дээ. Би өөртөө итгэлтэй, би хүн хайрлаж чадна, ирдэг л юм бол сайхан хайрлана гэж бодож байгааг чинь мэдэж байна. Ингэж бодох чинь зөв, гэхдээ хүссэнээрээ жинхэнэ хайрын харилцааг тордож, хамгаалж явахад ямар их зүйл хэрэгтэй байдаг гээч. Одооноос хэнд ч хэрэггүй хоосон гуниглалаа эцэс болгоод, бэлтгэлээ бага багаар хангаж эхлэ!

• Дотоод “Би”-гээ бэлд 
Өөртөө хэр хайртай вэ? Өөрийгөө хэр хэмжээнд хүндэлдэг вэ? Өөртөө бүрэн итгэдэг биз? Хэрвээ эдгээр асуултанд хариулахдаа эргэлзэж байгаа бол анхаараарай хонгор минь! Чиний хүсэж буй төгс харилцаанд энэ бол байж боломгүй зүйл. Өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэггүй, өөртөө итгэдэггүй хүн хэзээ ч бусдыг төгс хайрлаж чадахгүй. Түүндээ хичнээн хайртай байсан ч өөртөө яаж ханддаг шигээ л хандана.

“100 хувь” гэж хариулдаг болохын тулд дотоод хүнтэйгээ тулж харьц. Хариулт ердөө л түүнд бий. Яагаад өөртөө итгэлгүй болсноо сайн бодоод үзвэл ерөнхийдөө хоёр янзын шалтгаантайг нь чи олж мэднэ. Нэг нь гадны нөлөөллөөс, нөгөөх нь чамаас өөрөөс чинь шалтгаалж байгаа. Бусдад таалагдаагүйгээ бушуухан л өөрийгөө үзэн ядах шалтаг болгож, өөр хүнд өөрийгөө дүгнэхийг зөвшөөрөөд л… Асуудлын зангилааг түргэхэн тайлж хая! Тэр намайг ингэж хэллээ гэж үү гэсэн сөрөг бодлоо би хүн болгонд таалагдах албагүй гэсэн бодлоороо дийлж ав! Учир нь чиний дутагдал хүртэл цорын ганц. Урлагийн цор ганц бүтээлүүд хичнээн өндрөөр үнэлэгддэгийг чи мэднэ. Харин тэр бүтээлийг үнэхээр онцгой гэдгийг бий болгосон хүн нь л баталж чадна. Үүн шиг чиний хичнээн онцгой гэдгийг чамаас өөр хэн ч нотолж чадахгүй. Энийг л бүрэн ухамсарлавал чи ямар ч болзоон дээр эрүүгээ итгэлтэй өргөж чадна.

Хоёр дахь хандлагын эмчилгээ өмнөхөөсөө арай илүү хөдөлмөр шаардана. Дотоод хүнээ буюу өөрийгөө үнэлэх оноогоо үргэлжид 100 хувь байлгахын тулд өөртөө өгсөн үүрэг даалгавраа цаг тухайд нь чанартай биелүүлээд л бай. Бүх зүйлийг багаас нь эхэл. Өнөөдрөөс эхэлж өдөр бүр 10 гэдэсний таталт хийнэ гэж Би гэдэг хүндээ хэлсэн л бол түүнийгээ заавал билүүл. Өөртөө өгөх амлалтыг бусдад өгсөнтэй дуйцэхүйц чухалд тооц. Тэгвэл өөрийхөө өмнө нүүр бардам байж чадна. Нээрээ л би заримдаа ийм дутагдал гаргачихдаг шүү, ингээд л өөрөөсөө урвадаг шүү гэх бодол төрөхгүй болтол нь хөдөлмөрлө. Өөртөө хайргүй болох, өөрийгөө хүндлэхгүй байх шалтгаан ердөө чи өөрөө л байж шүү дээ. Дараа нь хайр хүрмээр, хэзээ ч дэргэдээс нь холдмооргүй, алдмааргүй тийм л “БИ”-г бүрдүүлэхээр хичээнгүйл.

• “Хоёр дугаар суваг”-т бэлэн үү? 
Сексийн талаар мэдлэг хуримтлуул. Хамтрагчаа олоогүй мөртлөө үүнд бэлдэх шаардлага байгаа гэж үү хэмээн чи гайхаж магадгүй. Гэхдээ ядаж л хамтдаа өнгөрүүлэх анхны шөнөө асуудалгүй давахын тулд чамд аюулгүй секс, сарын тэмдгийн мөчлөг, түүнийг чиний гуяыг илэх үед хэрхэн сандрахгүй байх талаар мэдлэг, бас бэлтгэл хэрэгтэй. Одоохондоо хэрэглэгдэхгүй юм чинь гээд Англи хэлийг сурахгүй байж болохгүй шиг, би хэзээ ч хүнтэй болоо билээ гээд сексийг хэсэгтээ мартах хэрэггүй. Бүх л мэдлэгийг тогтмол давтах хэрэгтэй гэдэг биз дээ?

• Ходоодыг нь өмчлөхөд суралц 
Түр зуурын харилцааг биш, нэг насыг хамтдаа туулах хүнээ өөртөө хэрхэн татах тухай л бид ярьж байгаа. “Нөхрийн шалгуур”-т бүрэн нийцсэн хүнийхээ “эхнэрийн шалгуур”-т нь торох юмгүй тохирохын тулд өөрийнхөө дотор орших бүтээлч эмэгтэйг гал тогоондоо гаргаж харуулаарай. Өдөр тутам гэртээ хийдгээ биш, төрөл бүрийн нарийн хоолыг хийж заавал сур. Миний нархан ямар сайхан амттай хоол хийдэг юм бэ гэж уулга алдахыг нь сонсож аз жаргал мэдрэхийг хүсэхгүй байна гэж үү? Хоолны сургалтанд сууж эсвэл жорын ном худалдан аваад гал тогоондоо бяцхан туршилтууд хийгээд л бай. Хоолыг өөрийнхөө өөр нэг бүтээл болгочих.

Үнэндээ чи жинхэнэ хайрыг хүлээгээд байгаа биш, жинхэнэ хайр л чамайг бэлэн болохыг хүлээгээд очихоо азнаад байгаа ч юм билүү? Төгс хайрын эзэн түүнийгээ аз жаргалтайгаар хүлээнгээ бэлтгэлээ сайн базаагаарай.


Төгс харилцаанд өөрийгөө “төгс” бэлтгэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex