Фитнессийн төхөөрөмжгүйгээр хийх дасгалууд

Завгүй, фитнессийн төхөөрөмжний өртөг өндөр гэх мэт олон шалтгаануудаас болоод дасгал хийж чадахгүй л байна уу? Гэсэн ч эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө өөрт байгаа бүхий л боломжоо ашиглах хэрэгтэй.

1. -60 сантиметр орчим өндөртэй сандал, хайрцаг зэргийг ашиглаж дасгалаа хийнэ. Зүүн хөлөө сандал дээрээ тавиад баруун хөлөө цээж рүүгээ шахах байдлаар нугална. Нэг минут орчим хийж дуусгаад хөлөө болино. Хэрэв баруун хөлөө нугалж байгаа бол цээжнийхээ зүүн хэсэг рүү шахах, зүүнээ нугалж байгаа бол баруун хэсэг рүү шахах гэх мэт эсрэгцүүлж хийгээрэй.

2. -Зүүн гарын алгаараа газар тулж ташаагаа шалнаас хөндийрүүлээрэй. Баруун гар баруун хөлөө дээш өргөж, тохой, өвдгөө нугална. Ингэхдээ тохой, өвдгөө өөд өөдөөс нь нийлүүлж шахаарай. Дуусаад байрлалаа сольж, эсрэг талаараа дасгалаа хийнэ. Энэ дасгалын явцад гуя, таша, гарны булчинд ачаалал ирнэ.

3. -Хөлөөрөө тулж, хоёр тохойгоо нугалж газар тулна. Байрлалаа авсны дараа нугалсан зүүн тохойгоо баруун тохойн дээгүүрээ давуулж, хөлөө урагш нь нэг алхмаар урагшлуул. Дараа нь баруун тохойгоо зүүн дээгүүрээ давуулах маягаар хийнэ. Энэ дасгалын явцад биеийн бүх булчин жигд ачаалал авна.

4. -Эхлээд бэлдсэн хавтан дээрээ баруун талаараа хэвтээд, баруун гар шулуун газар тулсан байрлалтай, зүүн тал дээшээ шулуун байрлалтай байна. Ташаагаа дээш нь өргөж, хэвлийн булчингаа чангал. Баруун хөл хажуу талаараа их биеэ тулсан байрлалтай байна. Зүүн хөл, зүүн гараа дээш нь зэрэг өргөж, буцаж буулгах маягаар дасгалаа хийгээрэй. Нэг удаа 30 секунд орчим бариад буулгана. Нэг талаараа 8 удаа хийсний дараа байраа сольж эсрэг талаараа хийгээрэй. Энэ дасгалыг хийх явцад мөр, ташааны булчинд ачаалал ирнэ.

5. -Доошоо хараад, хоёр тохойгоо нугалж газар тулсан байрлалтай хэвтэнэ. Хөлийг өлмийгөөр нь нугалж, биеэ дээш өргөөрэй. Нуруугаа тэгшлээд, хөлөө чангална. Энэ байрлалд 60 секунд орчим байна. Дасгал хийх явцад мөр, цээж, нурууны булчинд ачаалал их ирдэг. Хүссэн хэмжээгээрээ давтан хийгээрэй.

6. -Зүүн гараа газар тулаад хоёр хөлнийхөө хажуу хэсгийг газар хүргэж, ташаагаа газраас хөндийрүүлээрэй. Баруун гараа шулуухан дээш өргөнө. Дараа нь өргөсөн гараа толгойгоо давуулж, нумарсан солонго хэлбэртэй байрлал ав. Гараа давуулан нугалахдаа ташаагаа дээш өргөөрэй. Нэг удаа 12 удаа давтан хийж, нөгөө талаараа бас 12 удаа хий.

Фитнессийн төхөөрөмжгүйгээр хийх дасгалууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.