Стрессээс хэрхэн ангижрах вэ?

223

Стресс гэж юу вэ?

Стресстэх үед таны мэдрэлийн систем: адреналин, кортизол ялгаруулах болно. Эдгээр гормон нь хүний биеийг ямар нэг яаралтай үйлдэлд бэлддэг. Зүрх хурдан цохилж, булчингууд чангарч, даралт ихэсч, амьсгалын тоо олширч, бүр мэдрэмж илүү хурц болно. Энэ нь хүч болон тэсвэрийг нэмэгдүүлж эсрэг үйлдэл хийх хурдыг өсгөж, анхаарал нягтралыг ихэсгэснээр тулгарч буй аюулаас зугатах эсвэл туулж өнгөрөд бэлэн болох юм.


Хурууны мэдрэлийг цочроох

Стрессд орсон үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь энэ үед будаа хуруу, гарын мэдрэлийн төгсгөлийг сэргээж өгдөг. Мөн арга билэгийн 2 бөмбөлөг, ирх эргүүлэх зэрэг нь хүний сэтгэл санааг тайван тогтуун болгох нөлөөтөй юм.
Орчноо цэгцлэх

  1. Гэр орноо цэвэрлэх
  2. Гэр орны эд зүйлсээ цэгцлэх
  3. Эд зүйлс, тавилгаа өөрчлөн тавих
  4. Ажлын байрны цэвэрлэгээ хийх
  5. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, гэрээ цэгцлэж өнгөрөөх нь аз жаргалтай байх нэгэн алхам юм.

Сэтгэн бодох хэв маягаа өөрчлөх

  1. Хов живээс холуур байх
  2. Сөрөг зүйлс бодох цаг гаргахгүй байх
  3. Бүх зүйл таниас шалтгаалдаггүй гэдэгтээ эвлэрэх
  4. Зарим үед тухайн хүнийг, аливаа асуудлыг түр орхих нь танд болон тухайн хүндээ тун тустайг ойлгох
  5. Өөрийгөө өмөөрдөггүй байх. Хичнээн таны зөв байсан ч бусад хүнд ч бас “өөрийнх нь зөв” байдгийг ямагт санах
  6. Аливааг өөдрөгөөр, хөнгөнөөр, түр куурын зүйлс гэсэн хандлагаар харж чаддаг байх хэрэгтэй.

Урлаг хүнийг уян зөөлөн, бүтээлч болгодог

  1. Гар урлал ч мөн урлагийн төрөл
  2. Буддаг ном
  3. Зураг зурах
  4. Зохиол бичих
  5. Бүжиг бүжиглэх
  6. Дуу дуулах
  7. Жүжиглэх
  8. Хөгжим тоглох гээд маш олон төрлийн урлаг, уран сайхны салбар бий. Танд аль нь тохирохыг хийж үзэж байж л мэднэ шүү дээ.


Орчноо солих

2-3 минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн харах дуртай нэг зургаа ширээн дээрээ тавиад түүнийгээ тогтуун харж болно. Хэрвээ гадаа болон дотор халуун байгаа бол хүйтэн усаар хүзүү болон чихээ арчиж болно. Чихэнд маш олон тооны хялгасан судас, мэдрэлийн цэгүүд байдаг. Сэрүүн орчин стрессийг хурдан тайлдаг байна. Учир нь сэрүүн агаар серотонин нэртэй тайвшруулагх үүрэгтэй гормоныг ялгаруулдаг байна.


Спорт нь эрүүл чийрэг, тэвчээртэй болгоно

Спорт нь оюуны, хөдөлгөөнт ямар ч байж болно. Гол нь өөрийн бие махбодийн болон сэтгэл зүйн онцлог, нас зэрэгтээ тохируулан сонгоно. Сонгосон спортоороо хичээллэхдээ эхний удаад заавал багштай байна. Хөнгөнөөс хүнд гат руу бага багаар ахина. Зориулалтын хэрэгсэл, орчинд хийж дадна. Хурдан үр дүнд хүрэх гэж яарах хэрэгггүй.


Хамгийн гол нь гэр бүл

Үр хүүхэдтэйгээ тоглодог, түүнийг шүүмжилдэггүй, хүүхэддээ уураа гаргахгүй байх

Нөхөртөйгөө (эхнэртэйгээ) муудалцдаг, гэхдээ дараа нь заавал түүнээсээ уучлалт гуйдаг, цаг гаргадаг, үзэл бодлыг нь хүндэлдэг.

Хамтдаа уралдаан тэмцээн, тоглоом зохиож тоглодог.

Хэн хэнийхээ үзэл бодлыг, чадварыг, сул талыг, байгаагаар нь хүлээж авна гэдэг бол хүндэтгэл гэдгийг мэддэг.

Нэгнээ өөрчлөх гэж хүчээр дайрч, тэмцдэггүй.


Стрессээс хэрхэн ангижрах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex