Ганц бие амьдрал чамд юу “өгдөг” вэ?

5f61a91d01da7446e4cc96bf0f4cefa9

Хамтдаа хооллох хүнгүй ч ганц бие амьдрал чамд юу өгдөг вэ? Магадгүй карьер, гэр бүл хоёроо зэрэг “хөөж” чаддаг ухаалаг эмэгтэй болгодог ч юм бил үү. Ганц бие амьдралаар удаан амьдарсан эмэгтэйчүүд өөрийн мэдэлгүй л дараах зүйлсд суралцсан байдаг. Сэтгэлээр унах болоогүй шүү. Хожимдож нөхөрт гарах нь давуу тал ихтэй!

Боловсролоо дээшлүүлэх боломж
Хэдэн ч их сургууль төгсөөд авсан болно. Чи олсон мөнгөө боловсрол, гоо сайхан хоёроосоо өөр зүйлд зарцуулах хэрэг нэг их гарахгүй. Оройн цагаар гэртээ ганцаараа сууж ном унших, хэлний мэдлэгээ дээшлүүлэх бүхий л цаг зав ганц биечүүдэд ихээр олддог.

Аав, ааждээ санаа тавих боломж
Орой бүр ээж рүүгээ утсаар ярьж, амралтын өдөр тор дүүрэн амттан аваад төрсөн гэртээ очиход чамайг юу ч “хорихгүй”. Мөн аав ээжид чинь чиний тусламж хэрэг болоход хэзээд бэлэн байдаг. Багахан хэмжээний мөнгө гэрийнхэндээ “хандивласан” ч санаа зовох юм байхгүй.

Аж ахуйч байдал
Эвдэрсэн крант, нугас нь салсан шүүгээгээ чи аятайхан засчихдаг. Бүхий л зйүлээ эмх цэгцтэй байлгаж, хэрхэн удаан хадгалахаа ганцхан чи л мэднэ. Гэр орноо цэвэрлэж, хувцасны шүүгээгээ хэрхэн эмх цэгцтэй байлгах вэ гээд гэрт чинь санаа тавих юм их учраас аж ахуйч байхаас өөр яахав.

Өөрөө өөртөө ахлах тогооч
Ганц бие ч гэсэн гэртээ сайхан хоол хиймээр санагддаг л биз. Мэдээж чи өөрийнхөө жороор хамгийн сайхан хоол хийхэд суралцаж чадна. Энэ нь бас ирээдүйд нөхөрт гарах бэлтгэл гэсэн үг. Ганцаараа байх нь чамайг ээж, эмээ, эгчдээ найдахгүйгээр хоол хийлгэдэг учраас л тэр.

Эрчүүдийг мэднэ!
Болзоо чиний хувьд “эрх чөлөө”, эрчүүдийг таних асар их боломж, дадлага туршлага. Мөн сайн эртэй таарах боломжийг чинь нэмэгдүүлнэ. Боловсрол, карьераа хөөсөөр хувийн амьдралаа босгож чадаагүй чам шиг эртэй учруулах боломжийг өгдөг нь юу билээ? Мэдээж ганц бие амьдрал.

Гэр бүл хичнээн хэрэгтэйг мэднэ!
Хэдэн жилийн дараа нөхөр хүүхэдтэй болчихоод чи хэзээ ч эргэлзэхгүй. Ганцаар амьдрах эрх чөлөөтэй ч гэр бүл ямар үнэ цэнэтэйг чи энэ хугацаанд ойлгосон байдаг. Тийм учраас эргэж буцах шалтгаангүй гэсэн үг.

Бие даасан шийдвэр гаргаж сурах
“Хоёулаа ингэх үү, тэгэх үү” гэсэн асуулт, эргэлзээ чиний амьдралд байхгүй. Өнөө орой юу хийх чинь хүртэл ганцхан чиний л мэдэлд! Орой найзуудтайгаа уулзаж шоудах уу, гэртээ сууж маргаашийн хуралд бэлтгэх үү гэдгээ чи өөрөө сонгож, үр дагаварыг нь ч ганцаараа л хүртдэг.

“Шинэ юм” туршиж үзэх
Ханаа ягаанаар будаж, телевизээ гаргаж хаяж болно. Хөгжмөө чангалж ганцаараа бүжиглээд л, эсвэл шөнөжингөө кино үзээд, өдөржингөө унтах гээд бүхий л зүйлийг туршиж үзэхэд чиний “эрх чөлөөт” амьдрал үргэлж бэлэн байдаг. Чи ганцаараа байхдаа шинэ зүйлийг сурч ч болно, хэн нэгэнд сургаж ч болно.

Мөнгө хураах
Олсон мөнгөө өөртөө бүрэн зориулах эрх чөлөө бас л чинийх. Хэрэгтэйгээ үрчихээд, илүү гарсныг нь хадгалчихаж болно. Ганцаараа байхдаа хийж амжуулах хамгийн чухал зүйлсийн нэг бол энэ. Нөхөрт гарахаасаа өмнө өөрийн гэсэн хөрөнгөтэй, хүчирхэг эмэгтэйн “дүр бүтээх” боломжийг чамд ганц бие амьдрал хангалттай өгнө!


Ганц бие амьдрал чамд юу “өгдөг” вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex