Үрийн заяа гэдэг эмзэгхэн бөгөөд гомдомтгой юм гэнэ лээ

shutterstock_374384548Урьд нэгэн цагт залуу хосын гэрт хүсэн хүлээсэн үр тоонот гэрийг нь мялаан мэндэлжээ. Урт удаан хугацаанд хоёрхон биенээр байсан хосууд шинэ төрсөн танхилхан үрийнхээ шөнө уйлах чимээ өдөр асруулах тойлгоонд ихэд сульдаж хоёулаа үе, үе цухалддаг болж гэнэ. Бондгор хөөрхөн үр нь хүний хайр татам болж байвч шөнө хугаслах нойроо харамлах эх нь ” Ямар ядаргаатай юм бэ? Ядарч унах нь Яасан зовлонтой юм бэ? Сунаж унах нь ” гээд үглэж дуулах нь ихсэж үрээ тойглох нь багасаж гэнэ. Үр заяагч тэнгэр нь үнэгчлэн нойрсох үрийг үүр шөнийн заагаар эргэж тойртол:
Бяцхан үр ийнхүү өгүүлж байна гэнэ. ” Алагхан хорвоод би аав ээжийгээ зорьж ирэхдээ амин үр нь болж амар жаргаая гэж ирснээс биш эцээж ядрааж ээжийгээ зовоохыг хүсээгүй ээ. Хайрт ээжийнхээ халуун энгэрт эрхэллээ. Гал уургаа амслаа одоо буцая даа гэж. Тэнгэр нь ёсоор болгож дээшээ мөнх тэнгэрт нь аваад мордож гэнэ. Тэр цагаас хойш тэр айлд үр ахиж заяагаагүй юм гэдэг. Нялх балчир үрээ алтан хэвлийдээ олдсон цагаас нь эхлэн амны алдаа хэлний хэлтгийг хэлэхгүй байхыг хичээж яваарай. Үрийн заяа гэдэг эмзэгхэн бөгөөд гомдомтгой юм гэнэ лээ шүү. ( Буурал дээдсийн айлдвар).


Үрийн заяа гэдэг эмзэгхэн бөгөөд гомдомтгой юм гэнэ лээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.