“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ

256ВАШИНГТОН. /Techradar/. Америкийн бизнес эрхлэгчдийг “Huawei” компанитай хамтран ажиллахыг хориглох хугацаагаа түр хойшлуулах шийдвэрийг АНУ-ын Худалдааны яам гаргасан байна.

Ингэснээр “Huawei” компани ирэх наймдугаар сарын 19 хүртэл гурван сар гаруйн турш “Google” компанитай хамтран ажиллаж, “Android” үйлдлийн системийг ашиглахын зэрэгцээ тус компанийн гар утаснуудад программ хангамжийн шинэчлэлт хийх боломжтой болжээ.

Энэ нь “Huawei” компанийн хувьд сайн мэдээ болсон бөгөөд компанийн мэргэжилтнүүд өөрсдийн үйлдлийн системээ бүтээхэд илүү урт хугацаатай болж байна. АНУ-ын Худалдааны яам хоригоо хойшлуулж магадгүй талаар “Reuters” агентлаг өмнө нь мэдээлж байсан юм.


“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.