Шварцнеггер хүүгийнхээ хамтаар “GQ”-ийг чимлээ

260

Холливуудын нэрт жүжигчин, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер хүү Патрик Шварцнеггерийн хамтаар Германы ”GQ” сэтгүүлийн шинэхэн дугаарыг чимсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

Аав, хүү хоёр жинсэн цамц, кобой малгайгаар гоёжээ. Өдгөө 71 настай Шварцнеггер анх удаагаа хүүтэйгээ дэлхийн алдартай сэтгүүлийг чимж буй гэнэ. Патрик аав шигээ супер од, жүжигчин болохоор хичээнгүйлэн бэлтгэгдэж буй бөгөөд хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээгээд амжжээ.

Тэрбээр “Аав нэг бус удаа надаас зөв сонголт хийсэн үү гэж асуусан. Тийм ээ би сонголтоо хийчихсэн гэхэд аав “тэгвэл гэр бүлээ сайн хамгаалах хэрэгтэй. Гэр бүлээ карьерынхаа хойно огт тавьж, орхигдуулж болохгүй” гэж захисан” гэж хэлжээ.  Шварцнеггер 2011 онд 25 жил ханилсан эхнэр, Патрикийн ээж Мариа Шриверээс салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг


Шварцнеггер хүүгийнхээ хамтаар “GQ”-ийг чимлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.