Ганц бие ээжүүдийн амьдралаа зохицуулах арга барил

222a97_855555_x800

Гэр бүлийн зурган дээр чинь нөхөр гэдэг хүний орон зай байхгүй… “Би чамд хайртай 2” киноны Үрлээ шиг. Өдөр тутмын их ажлынхаа хажуугаар хоёр хүний үүргийг нуруун дээрээ үүрч явах тийм ч амар биш гэдгийг аль хэдийнээ мэддэг болсон чи ганц бие ээж. Хүн болгон чамайг хэн нэгнээр дутагддаг байх гэсэн нүдээр хардаг ч, чи ганцаараа хоёр хүний үүргийг сайн гүйцэтгэдэг. Гэхдээ л чамд амьдралын арга эвийг олоход тусламж хэрэгтэй.

Үлгэр жишээ ав
Ганцаараа ч гэсэн гэр бүлээ бусдаас дутахааргүй авч явдаг ганц бие ээжүүд, эсвэл ээжтэйгээ хоёулхнаа өссөн ч амжилтанд хүрсэн хүний үлгэр жишээ, алдартай хүмүүсийг эрж хайж судла. АНУ-ын ерөнхийлөгч Обама, мөн ерөнхийлөгч асан Клинтон нар ээжтэйгээ өссөн гэдгийг мэдэх үү?

Гэр бүлдээ тохирсон цагийн хуваарьтай бол
Өглөө эрт босч хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэсээр байгаад ажлаасаа хоцордог бол асуудлаа даргадаа шууд хэлээд ав. Болохгүй зүйл гэж огт үгүй! Чамайг ойлгоно уу гэхээс чиний эсрэг зогсохгүй л болов уу. Бүх учраа хэлээд даргадаа тайлбарлаж сайтар ярилцаад өөртөө тохирсон цагийн хуваарьтай бол!

Сайн эрчүүдийг хажуудаа байлга
Хүүд чинь үлгэр жишээ болох аав байхгүй ч чи тэр орон зайг ааваараа эсвэл ахаараа орлуулж болно. Хүүдээ жинхэнэ эр хүн гэж ямар хүн байдгийг тэднээрээ дамжуулан ойлгуулахыг хэлээд байгаа юм. Хамтдаа хөл бөмбөг тоглохыг гуй. Эсвэл гэрийнхээ эр хүний гар үгүйлэгдээд байсан хэсэгт тэднээсээ тусламж хүсээд хүүгийнхээ нүдэн дээр баатарлаг үйл хийж байгааг нь харуул.

Өөртөө таларх
Тэнэг сонсогдож байж магадгүй ч чи өдрийн турш ажиллаж гэртээ орж ирчихээд ганцаараа гэр орны ажлаа хийж, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг шалгаж, гал тогоотой зууралдсаар л байдаг. Бүх санхүүгийн асуудлыг ч чи нуруун дээрээ үүрч явдаг. Тэгсэн ч чи хэнд ч гомдоллож, хэнээс ч тусламж хүсэлгүй өдийг хүрсэн. Биеийн, сэтгэлийн ачааллыг ч давхар нуруун дээрээ үүрч явдаг өөрөөрөө бахархаж, өөртөө хааяа ч гэсэн талархаж бай.

Нэгэнт л зохицуулж чадахгүй зүйлдээ санаагаа бүү зовоо
Хэн ч түүний аавыг авчраад өгч чадахгүй. Нэгэнт болод өнгөрсөн зүйлийн араас шаналж зовох хэрэггүй. Оронд нь өөрийнхөө юуг сайн хийж чадахаа мэддэг бол түүндээ анхаарла хандуул.

Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цаг
Ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг хэцүү зүйл. Гэхдээ яаж ч байсан хүүхэд чинь чиний тусламжтайгаар дэлхий ертөнцтэй танилцах учраас хүүхэдтэйгээ хамт тоглох, ярилцах чөлөөт цагийг заавал гаргаж байгаарай.

Өөрөө өөртэйгөө бүү өрсөлд
Өглөө эрт босоод өөрийгөө болоод хүүхдээ хувцаслана, өглөөний цай бэлтгэнэ, аяга тавгаа заавал угаана, ор дэрээ хураана, цэцэрлэгт нь хүргэж өгнө гээд л их ажилтай эхлэх хэрэггүй. Заавал дүрэм журам, зарчим баримтлах гэж хичээх нь чамайг стресстүүлэх учраас хааяа ч гэсэн хүүхэдтэйгээ гэрээсээ гарахаасаа өмнө зугаатай зүйл хийж, хамтдаа тоглож байгаарай. Долоо хоногт нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой гэдэг дүрмийг чи өөрөө л гаргасан учраас өөрөө зөрчих эрхтэй. Үртэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа түүнээс илүү үнэтэй.


Ганц бие ээжүүдийн амьдралаа зохицуулах арга барил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.