Гэр бүл, хувийн амьдралын сонирхолтой сонголтоороо олны анхаарлыг татах болсон даян аварга А.Сүхбат өдгөө гурав дахь эхнэртэйгээ хамтран амьдарч буй. Түүний отгон эхнэрийг Н.Гарамханд гэдэг. Анхны эхнэр Баясаатайгаа нэлээд олон жил ханилсан тэрээр оройхон гараад ширүүхэн дайрж байна.
Хоёрхон жилийн өмнө л хоёр дахь эхнэр Ундраа нь түүнд хөөрхөн охин төрүүлж өгч байсансан. Гэтэл өнөөдөр аварга маань гурав дахь эхнэрээсээ отгон хүүгээ өлгийдөн авлаа. Аваргын отгон эхнэр 92 оных бөгөөд аваргаас 21 насны зүрүүтэй. Н.Гарамханд нь МУИС–сэтгүүлзүйн ангид 2009 онд элссэн орсон ч жилийн дараа ангиа солин одоо МУИС-ГХСС-ын англи хэлний ангид суралцдаг. Анх “Тайхар” бодибилдингийн клубт багшилж байгаад аваргатай танилцаж байжээ. Н.Гарамханд гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон спортын мастер цолтой. 2009 онд гимнастикийн төрлөөр монголын тав дахь ОУХ-ний мастер болсон нэгэн гэнэ.
Аварга одоогоор 3 эхнэрийн 6 хүүхдийн эцэг болоод байна. Хосууд “Green Vella” хотхонд амьдардаг бөгөөд тун хачирхалтай нь эсрэг талын байшинд нь аваргын анхны гэргий Баясаа амьдардаг гэнэ.