Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

310

Үр хөндөлт хийлгэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өнгөрсөн даваа гарагт АНУ даяар болжээ. Алабама муж улсад үр хөндөлт хийлгэх эрхийг дээд зэргээр хязгаарлах хууль батлагдсан нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.

Хуулийг зөрчсөн этгээдийг 99 хүртэлх жилээр шоронд хорьж болзошгүй аж. Эхийн амь насанд ноцтой аюултай тулгарч болзошгүй нөхцөлд жирэмслэлтийг зогсоож болохыг уг хуульд заажээ.

Жагсаал цуглаануудын нэг нь Вашингтон дахь Дээд шүүхийн байрны ойролцоо болсон байна. “Миний бие бол миний сонголт” уриан дор 50 гаруй байгууллага нэгджээ. Вашингтон хотод болсон жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцсон байна.


Үр хөндүүлэх эрхийг хязгаарлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.