Жулеттагийн дүрээр үзэгчдийг гайхшруулж буй гавьяат О.Анужингийн гэрэл зургаас

354

УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин О.Анужин залуу гавьяат гэдгийг сонгодог сонирхогчид андахгүй ээ. Тэрбээр Одоогоос долоон жилийн өмнө  Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд УДБЭТ-т ажиллаж эхэлсэн байдаг. Оюутан ахуй цагаасаа театртай амьдралаа холбосон уран бүтээлч.

Плехавновын нэрэмжит Орос сургуульд сурдаг байхдаа орос бүжиг бүжиглэдэг байсан ажээ. “Маш хүнд, тэгээд асар их тэвчээр шаардсан урлаг. Тэвчихгүй уйлсан үе зөндөө бий. Хэдий тийм ч хамгийн чухал нь би энэ мэргэжилдээ дуртай, хайртай. Тийм учраас уйлах нэг өдөр байсан ч энэ мэргэжлийг эзэмшсэндээ  маш их баярлах өөр нэг өдөр байсан. Ер нь тэгээд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлээд тайзан дээр алга ташуулна гэдэг маш гайхалтай мэдрэмж л дээ” хэмээн ярилцлагадаа дурьдаж байжээ.

О.Анужин хамгийн анх Л.Делибийн  “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг гоцлосон гэдэг. Анхны гол дүрд тоглохдоо нэлээн шантарч бүүр өөрийгөө “Чадахгүй юм байна” гээд балетын эгч нарыгаа тэвэрч уйлдаг байсан удаа олон тохиолджээ. Гэвч тэр нялх багаасаа ээждээ амлалт өгөн энэхүү мэргэжлийн эзэн болохоор хөлөн дээрээ маш том цэврүү үсэрчихсэн байсан ч тэвчээдп л тайзнаа гардаг бүжигчин. Харин өнөөдөр тэр хэн бүхэнд оногдоод байдаггүй Жулеттагийн дүрийг бүтээж үзэгчдийг гайхашруулж байна.

О.Ариун

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Жулеттагийн дүрээр үзэгчдийг гайхшруулж буй гавьяат О.Анужингийн гэрэл зургаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.