Ганц бие амьдралын буруу хэвшилүүд

44e50518cf293eede48a15240e6a8116

Ганц бие амьдралыг жинхэнэ эрх чөлөө гэж төсөөлж байна уу. Мэдээж хэний ч зааваргүйгээр зөвхөн өөрийн орон зайд ганцаараа амьдрах сайхан. Цөөн хэдэн жил ганцаараа амьдраад үзэхэд гэмгүй. Гэхдээ юм хэтрэхээрээ муу зүйлсийг дагуулна. Ганц бие амьдралд хэд хэдэн сул тал байна аа.

Хоолны буруу хэвшил
Ажлаасаа тараад ирэхэд гал тогоо чинь өглөө орхиод гарсан чигтээ угтана. “Оройтчихож. Хоол хийгээд яахав, гоймон идчихээд унтъя” гэдэг өдрүүд гэр бүлтэй байхаас илүү олон тохионо. Хоол хийгээд идлээ гэж бодоход ганцаараа идэх хэцүү байдаг. Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идэхэд жинхэнэ “хоол” болно. Сэтгэ зүй болон, зав чөлөөний шалтгаанаас болоод ганц биечүүд хоолны буруу хэвшилтэй болчих гээд байдаг.

Зожигрох
“Миний юм бол миний юм”, “Байх ёстой юмыг байранд нь тавь” гэдэг үгс гэрт чинь хэдэн хүн ирэхэд л хэлэгдэнэ, эсвэл бодогдоно. Том орон дээр ганцаараа гар хөлөө дэлгээд унтах ч сайхан л даа. Гэхдээ хааяа ч гэсэн хэн нэгнийг тэврээд, энхрийлж хоноход болохгүй юм байхгүй. Үүнээс гадна эр хүнд хэт өндөр шаардлага тавьдаг болчихдог. Ширээн дээр аяганы мөр гарчихсан, телевиз асаалттай, өөрөө нөгөө ороод унтчихсан байвал тэр залуу чиний урмыг маш их хугална. Ингээд байвал ганцаараа ахиад хэдэн ч жил болж магадгүй.

“Ганц шөнийн явдал”-ынхаа тоог өсгөх
“Би нөхөргүй, эрх чөлөөтэй эмэгтэй” гээд л хэнтэй ч хамаагүй унтаад байж болохгүй. Ганцаараа учраас чи хэзээд эр хүний халуун тэврэлтээр дутдаг байх. Гэхдээ үүнийг “ганц шөнийн явдал”-аар нөхнө гэдэг хамгийн буруу. Тогтсон сексийн хамтрагчгүй ганц бие бүсгүйчүүд олон залуустай унтах магадлал их өндөр учраас бэлгийн амьдрал нь аюул ихтэй байдаг.

Бэлгийн амьдралаас зайгаа барих
Эсрэгээрээ өөрийгөө хэт барьж, нөхөртэй болохоороо л хүнтэй унтана гэсэн бодол төрдөг. Тэгээд эр хүнгүйгээр байж болоод байгаагаа “эрүүл” хандлага гэж ойлгох нь бий. Үүнээс болоод гар хангалга, онлайн сексд донтох тохиолдол их байдаг. Эмэгтэй хүн бэлгийн амьдралаас хэт зайгаа барих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.Тиймээс хэмжээг нь тохируулах, сексийн нэг хамтрагчтай байх зэрэг эерэг замыг сонгож болох юм.

“Эрх чөлөө”-гөө хэтрүүлэх
Шөнө хэдэн ч цагт хамаагүй унтаж, гэрээсээ гарч, өглөө хэдэд ч хамаагүй босож байгаа чинь олон давтагдвал эрх чөлөөгөө хэтрүүлж байна гэсэн үг. Би л ганц бие гэсэн шиг гэр бүлтэй найзуудаа уруу татаж, хамт гарсангүй гэж гомдоллох нь өөрт олдосон “эрх чөлөө”-г хэтрүүлж байгаа хэрэг. Ганц бие байгаа энэ цаг хугацаагаа боловсролоо дээшлүүлж, шинэ юм туршиж үзэх гэх мэт хэрэгтэй зүйлд зарцуулбал амьдрал хичнээн “амттай” гээч.

“Тойрог”-т орох
“Ажил-Ядарсан амьтан-Гэр” гэсэн тойрогт орохыг хэлээд байгаа юм. Энэ тойргоос гарч чадахгүй бол мэдрэлийн ядаргаа, стресс гээд олон асуудлууд урган гарч ирнэ. Хэрэв гэр бүлтэй бол хэн нэгэнд санаа тавих хэрэг гардаг. Гэр бүлийн бусад гишүүнээс урган гарах хэрэгцээ шаардлага нь чамайг “автомат”-аар дээрх тойргоос гаргачихдаг. Тийм учраас чи ганц бие эмэгтэй бол өөрийнхөө нэг хэвийн амьдралд шинэчлэлт хийж хүмүүсээс авч болох олон сайхан зүйлсийг хүртэх хэрэгтэй.


Ганц бие амьдралын буруу хэвшилүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.