Гурил яагаад идэж болохгүйг маш энгийнээр тайлбарлая

394

Хоол боловсруулах цогц эрхтнийг чимээгүйхэн өвчлүүлж байдаг зүйл бол цавуулаг буюу глүтен (gluten)-ийг агуулсан буудай, арвай, хөх тариа гэх мэт үр тариа байдаг байх нь. Глютен гэдэг нь уургийн нэгдэл бөгөөд нарийн, бүдүүн шулуун гэдсийг өрөвсүүлэх чадвартай. Латин үгнээс гаралтай ба цавуу, цавуулаг гэсэн утгатай. Гурилыг зуурахад барьцалдах тэр чанарыг агуулж байгаа зүйл нь өөрөө глютен гэж энгийнээр ойлгож болгоно.

Байнга иддэг бидний талх, гурил орсон хоол биднийг чимээгүйхэн алж байдаг шалтгаан гэвэл энэ юм. ХАРАМСАЛТАЙ нь, бид буудай орсон хүнс идээд гэдэс өвдөх, зовиурлах мэдрэмж төдийлөн мэдрэгдэхгүй ч, нүдэнд ил харагдахгүйгээр бидний бие, эд, эсд ийм ноцтой үр дагавар үзүүлж байдаг юм. Ялангуяа гурил орсон хоол өдөр тутмын хоолны цэсэнд ихэвчлэн орсон байдаг манай улс орны хувьд ийм төрлийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай.

Ялангуяа селиак өвчин (celiac disease) болон селиак бус глютенд мэдрэг (non-celiac gluten sensitivity) оноштой хүмүүс хоол унддаа онцгой анхаарах шаардлагатай.Селиак өвчинтэй хүмүүст 200 гаруй шинж тэмдэг илэрч болохоос хэдэн жишээг дурдая. Доорх шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:

1. Шалтгаангүй төмрийн дутагдалтай цус багадалт
2. Байнга ядрах, сульдах
3. Яс, үе мөч өвдөх, Яс сийрэгших
4. Үе мөчний үрэвсэл
5. Элэг болон цөсний асуудлууд
6. Депресс болон түгшүүр
7. Гар хөл чимчигнэх, мэдээ алдах, өвдөх
8. Саа өвчин
9. Тогтмол толгой өвдөх
10. Сарын тэмдэг тасалдах
11. Үргүйдэл болон давтамжтай үр зулбалт
12. Аман доторх яр шарх
13. Дерматит (арьсан дээрх загтнадаг тууралт харшил)

Хүүхдүүд ч мөн үүнд хамаарна. Селиак өвчинтэй хүүхдүүдэд дараах шинж тэмдгүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинж хамтдаа илэрдэг:

1. Гэдэсний хийрхэлт болон өвчний зовиур
2. Архаг суулгалт
3. Үе үе бөөлжих
4. Өтгөн хатах
5. Шалтгаангүйгээр жин алдах
6. Байнга ядрах, сульдах
7. Байн байн цухалдах, ааш авирын тогтворгүй байдал
8. Байнгын шүднүүдийн паалангийн гэмтэл
9. Өсөлт, бэлгийн бойжилт удаашрах
10. Анхаарал төвлөрөхгүй хэт идэвхжилтэй өвчин (Attention Deficit Hyperactivity Disorder)

Селиак өвчтэй ихэнх хүмүүс өөрсдийн өвчний талаар мэдэхгүй улмаас асуудал нь бага багаар хүндэрч байдаг.


Гурил яагаад идэж болохгүйг маш энгийнээр тайлбарлая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: иргэн Огноо: 30 August 2019 Reply

тэгээд юу идэх вээ, энэ ч одоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex