Эрүүл чийрэг, урт насладаг хүмүүс яагаад фитнесст явдаггүй вэ?

4095

Манай дэлхийн хамгийн эрүүл чийрэг, урт насалдаг хүмүүсийн амьдарч буй газруудыг хамтад “Цэнхэр бүсүүд” хэмээн нэрийддэг бөгөөд тус бүс нутгийн оршин суугчдын дундаж наслалт дэлхийн дундаж болох 71.4 жилээс хамаагүй өндөр байгаа юм.

Таймс сэтгүүлийн мэдээлснээр “Цэнхэр бүсүүд”-д дараах таван газар багтаж байгаа аж. Үүнд:

  • Италийн Сардини арал
  • Японы Окинава арал
  • Коста Рикагийн Никоя хойг
  • АНУ-ын Калифорни мужийн Лома Линда
  • Грекийн Икария арал багтжээ.

Эдгээр бүс нутагт оршин суудаг хүмүүсийн амьдралын хэв маягийг судалж үзэхэд фитнесст явах, марафонд гүйх зэрэг нь тэдний эрүүл, урт наслалтын нууцтай төдийлөн холбогдолгүй болох нь тогтоогджээ. Харин амьдардаг орчин, нөхцөл нь тэднийг өдөр тутамдаа тогтмол хөдөлгөөн, бие хүчний дасгал хийхэд хүргэдэгтэй холбоотой гэсэн байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгээ тордох, гадуур гарахдаа тогтмол алхах, гэр орны ажил хийхдээ механик тоног төхөөрөмжөөс татгалзаж гараар хийх зэрэг нь тэдний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг аж.

Хүний ухамсартайгаар хийж буй дасгал хөдөлгөөнөөс илүүтэй байгалийн жамаар үүсдэг биеийн хөдөлгөөн нь урт наслалтад нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна. Олон хүний хувьд энэ нь таатай сонсогдож болох ч хөдөлгөөнтэй амьдрахад орчин цагийн завгүй амьдралын хэв маяг багагүй хориг саад болж байгаа юм. 100 жилийн өмнө хүн төрөлхтний ердөө 10 хувь нь л суугаа ажил хийдэг байсан бол өнөөдөр тус үзүүлэлт 90 хувь хүртэл өсөж, дэлхий даяараа өдрийн ихэнх цагийг ширээний ард суун өнгөрүүлж байна.

Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш юм. Тогтмол алхах, дугуй унах зэрэг энгийн үйлдээр дамжуулан биеийн дасгал, хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд өдөрт доод тал нь 15 минут явган алхахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Америкийн Хорт Хавдар Судлалын Нийгэмлэгийн саяхны судалгаанаас үзэхэд долоо хоногт 6 цагийг алхахад зарцуулдаг бол зүрх судасны эмгэг, амьсгалын замын өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууралдаг гэсэн байна. Алхах нь сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй аж. Өдөр тутамдаа тогтмол алхдаг хүмүүс аливаа сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал 40 хувиар бага байдаг гэж Шведийн Каролинскийн хүрээлэнгийн эмч, сэтгэл мэдрэлийн мэргэжилтэн Андерс Хансен ярьжээ.

Гадуур явахдаа алхах боломж хомс байдаг бол ажлын цагаар тогтмол завсарлаж, босож алхах, цэвэр агаар амьсгалах зэргээр жижиг үйлдлүүдийг өдөр тутмын зуршил болгохыг зөвлөжээ.

Эх сурвалж: We Forum


Эрүүл чийрэг, урт насладаг хүмүүс яагаад фитнесст явдаггүй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex