Харви Вайнстейны хохирогчид 44 сая ам.долларын нөхөн төлбөр авна

432

Холливудын алдарт найруулагч, продюссер Харви Вайнстейн олон арван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэрт найруулагч хохирогчдодоо 44 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно гэжээ.

Вайнстейн Ко компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Нью-Йоркийн Ерөнхий прокурорын газар хамтран нөхөн төлбөрт олгох мөнгөний хэмжээг тогтоосон байна. Хэрэв тохиролцоонд хүрч чадвал иргэний эрхийг хамгаалах хуульчид эцэслэн шийднэ.

“Хааны илтгэл”, “Дурласан Шекспир” зэрэг шилдэг уран бүтээлүүдийг туурвиж олны хайр хүндлэлийг хүлээгээд байсан нэрт найруулагч ажлын байрандаа болон бусад орчинд 70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. Тэрээр хэргээ хүлээхээс татгалзаж байсан юм. Вайнстейны хохирогчдын дийлэнх нь залуухан эмэгтэй жүжигчид болон кино урлагийн бизнест хөл тавьсан бүсгүйчүүд байжээ.

Уг хэргийн дараа Вайнстейн Ко компани түүнийг халж дампуурлаа зарласан ба Америкийн кино академиас хөөгдсөн. Гэсэн ч энэ хэрэг олон нийтэд ил болсноор дэлхий даяар #metoo хаштаг хөдөлгөөн өрнөж урлаг спорт, улс төр, бизнесийн салбарын хүчирхэг эрхмүүд бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.

Эх сурвалж: www.theguardian.com


Харви Вайнстейны хохирогчид 44 сая ам.долларын нөхөн төлбөр авна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.