Тэрбумтнууд ямар ном уншдаг вэ?

459

Тоолж баршгүй их баялаг бүтээж, өөрийн гэсэн вант улстай болсон хүмүүс ихэнх чөлөөт цагаа ном уншиж өнгөрөөх дуртай. Тэдний тансаг номын санд хайртай бүтээлүүд нь томоохон байр суурь эзэлдэг гэхэд болно. Мэдээж хүн бүрийн сонголт өөр өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ баячууд илүү гүн ухаанч, амьдралын утга учрыг эрэлхийлсэн номонд шимтдэг байна.

Дэлхийн хамгийн залуу баячуудын нэг, Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг л гэхэд “Эндерийн тоглоом” хэмээх номыг үргэлж дэргэдээ байлгадаг. Орсон Скотт Кард хэмээх зохиолчийн бичсэн энэ номонд дэлхийн хүн ам харь гарагийнхантай тэмцэж байгаа талаар гардаг аж. Энэ ном түүнийг бодит амьдралаас тасарч, амарч тайвшрахад тусалдаг байна.

Дэлхийн хамгийн баян хүнээр олон жил тодорсон Билл Гейтс Сэлинжерийн алдарт романуудад дуртай. “Хөх тарианы ангалд” хэмээх номыг тэрбумтан эр эхний хуудаснаас нь эхлэн дурлан уншдаг. Тэрбээр хаашаа ч аялсан, оригиналь хэвлэлийг нь биедээ авч явдаг байна.

“Apple” компанийн өнөөгийн тэргүүн Жорж Стокийн “Цаг хугацааны эсрэг өрсөлдөхүй” номыг ширээний номоо болгожээ. Үүний ачаар тэрбээр дэлхийн бусад хүмүүсээс илүү бизнесээ удирдаж сурчээ.

“Эерэг сэтгэлгээний хүч” номыг Дональд Трамп үе үе судалдаг. Норман Винсент Пилийн энэхүү бүтээл нь өөртөө итгэлтэй байж, сэтгэл санаагаа удирдаж, амжилтад хүрэх жинхэнэ замаа олоход тусалдаг.

Опра Уинфригийн дуртай ном бол Харпер Лигийн “Бялзуухайг хөнөө” романд дуртай. Тэрбээр алдарт зохиолчийн шинэ бүтээлүүдийг тэсэн ядан хүлээдэг байна.


Тэрбумтнууд ямар ном уншдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.