Гадил жимсний гайхамшиг

12831_500x500

Дэлгүүрийн лангуу, супермаркет, гудамжинд хүртэл хаа сайгүй харагдах гадил жимсэнд бидний үргэлж “ховор” газраас хайдаг амин дэм, увидас оршдог. Амт, идэхэд хялбар, цэвэр цэмцгэр байдал, өвөрмөц хэлбэр гээд бүх талаараа онцлогтой гадил жимсний гайхамшигтай танилц.

Цусны даралт буулгана
Хэрэв чи цусны өндөр даралтандаа санаа зовдог бол гадил жимсийг өргөн хэрэглэ. Ялангуяа байнга эм хэрэглэхийг хүсдэггүй хүмүүст бүр илүү тохиромжтой. Өдөрт 2 ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад маш сайн гэдэг нь нотлогдсон. Эрдэмтдийн үзэж буйгаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг аж.

Хавдраас урьдчилан сэргийлнэ
Токиогийн их сургуулийн судалгааний багийнхан гадил жимсний байгалийн найрлагад бүх төрлийн хавдраас сэргийлэх бодис байдгийг олж тогтоосон байна. Боловсорч гүйцсэн гадил жимсний хавдраас сэргийлэх чадвар бүр ч өндөр болсон байдаг гэнэ.

Тайвшруулна
Чи бие сэтгэлээ тайван, аз жаргалтай байлгахыг хүсвэл гадил жим идээрэй. Гадилд агуулагдах амин хүчил, уураг биед чинь серотонин болсноор чамайг тайвшруулж, стрессийг чинь тайлж чадна гэнэ шүү.

Амттай
Чихэр, шоколад, зайрмаг зэргээс буцдаггүй мөртөө таргалалтын асуудал үргэлж санааг нь зовоож байдаг бүсгүйчүүд гадил жимсийг амттаны оронд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Гадил бол маш чихэрлэг амттай, зөөлөн жимс тул амттанаас дутах юмгүй. Хамгийн гол нь байгалийн гаралтай, эрүүл мэндэд сайн амттан болж чадна гэдгээрээ давуу тал ихтэй.

Цагаан хоолтнуудад ээлтэй
ДЭМБ-ын үзэж буйгаар насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 1.3 милаграмм витамин B6 хэрэглэвэл зүрх, мэдрэлийн өвчин тусдаггүй гэжээ. Витамин B6 ихэвчлэн махан хоолонд байдаг аж. Энэ нь цагаан хоолтнуудад анхаарах ёстой зүйл юм. Гэхдээ гадил жимсэнд хангалттай хэмжээний B6 агуулагддаг учраас санаа зоволтгүй. Хэрэв чи цагаан хоолтон болох гэж байгаа бол хоолны дэглэмд чинь заавал байх ёстой жимс гади юм байна.

Шингэц сайтай
Хүүхдийн эмч нарын зөвлөж буйгаар гэдэсний түгжрэл, хоолны шингэц муудах үеэр гадил жимс хамгийн тустай гэжээ. Мөн огиудас хүрэх, бөөлжих, өтгөн хатах үед гадил жимсийг хэрэглэх нь тустай аж. Гадил жимс энэ бүгдийг үүсгэгч хүчлийг зөөж, биеэс гадагшлуулснаар өвчинг эдгээх увидастай.

Хөдөлгөөнийг дэмжинэ
Хүний биеийг машин гэж бодвол хамгийн сайн түлш нь гадил жимс гэнэ. Ялангуяа эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үед гадил жимсэнд ихээр агуулагдах кали шөртөс татах, булчин сулрах зэргээс найдьартай хамгаална. Түүнээс гадна 5 минутын эрчимтэй зумба дасгалд шаардагдах бүхий л амин дэм нэг бананад хадгалагддаг аж. Дасгал эхлэхээс өмнө болон дууссаны дараа гадил жимс идэхийг зөвлөж байна.

Хүсэл илэрхийлнэ
Эрүүл мэнд болон гоо сайхны тал дээр гайхалтай сайнаар нөлөөлдөг гадил жимсэнд өөр нэг ид шид бий. Байгалиасаа л эр хүний “бахархал”-тай адилхан хэлбэртэй жимс тул хүн төрөлхтний дур хүслээ илэрхийлэх нэг хэлбэр болж ирсэн. Гадил жисийг тамшаалан идэж байгаа секси дүр төрх ямар ч эрийн тэвчээрийг барна. Чи хайртдаа халуухан шөнийг бэлэглэхийг хүсэж байгаа бол гадил жимсээр дур хүслээ илэрхийлэх боломжтой.


Гадил жимсний гайхамшиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.