Яах уу: Нөхөр чинь чамаас ёс бус зүйл хүсээд байвал…

f2733c10e81b700c6c558761c39140de

Чи гэр бүлийнхээ сексийн амьдралд “дажгүй” гэсэн дүн тавьдаг. Гэтэл нөхөр чинь илүү ихийг хүсч буйгаа чамд илэрхийлжээ. Түүний хүсч буй зүйл нь зүгээр нэг уур амьсгал эсвэл байрлал солих биш чиний хувьд “ёс бус” зүйл байвал яах уу?

“Үгүй, миний амьдралд хэзээ ч ийм зүйл байх ёсгүй. Чи намайг биеэ үнэлэгч гэж бодоо юу?” хэмээн уурлах гэж байгаа бол түр азнаарай. Уурлахад оройтохгүй шүү дээ.

Сөрөг шийдэл: Уурлаж, үг дуугүй эсэргүүцэх, гаж донтонтой харьцаж буй мэтээр түүнтэй харьцах, зөвшөөрсөн ч том ял үүрэх гэж байгаа юм шиг аяглах эсвэл өөр хэн нэгэнтэй хийж үзсэн, болдог гэдгийг нь мэддэг болохоор асууж байна хэмээн хардах.

Эерэг шийдэл: Баяртайгаар зөвшөөр. Юуны өмнө чамд баяр хүргэе. Яагаад гэвэл тэр чамаас асууж чадсан байна шүү дээ. Ихэнх нөхрүүд илэн далангүй бус бэлгийн амьдралаасаа шалтгаалж эхнэрээсээ ийм зүйл асууж чадалгүй биеэ үнэлэгчидэд мөнгөө зарах юм уу, араар тавилтанд сэтгэлээ зарах болдог. Нөхрийнхөө хүслийг биелүүллээ гээд биеэ үнэлэгч болно гэсэн үг биш. Тэр бол чамтай зүгээр нэг хэдэн удаа болзсон залуу биш нөхөр чинь шүү дээ. Зүгээр л тэр зүйлийг гаж гэж бодох хэрэггүй. Харах өнцгөө л өөрчилчихвөл бүх зүйл хэвийн болно. Гаж муу, гоё сайхан зүйл гэж байхгүй бөгөөд юу гэж бодохоос л шалтгаалж тухайн хүний хувьд тийм зүйл болдог гэдэг үг байдаг. Найзууд, эргэн тойрны хүмүүс чинь тийм зүйл хэзээ ч байх ёсгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байсан ч чи тэдний /нийгмийн/ сэтгэлгээг заавал дагах ёстой гэсэн хууль байхгүй. Эцсийн эцэст нийгмийн үзэл бодлыг үнэнчээр тууштай дагасан хүн, нөхөртэйгөө сайхан харилцаатай байдаг хүн хоёрын хэн нь аз жаргалтай байх вэ гэдгийг бодоорой. Бас чамайг ийм зүйл хийсэн гэж та хоёроос өөр хэн ч мэдэхгүй, өөрөөр хэлбэл чи бусдын өмнө гаж донтон болохгүй. Бусад хүмүүс мэдсэн ч чиний зоригийг биширхээс биш чамайг муугаар бодохгүй. Яагаад гэвэл тэр НӨХӨР чинь шүү дээ.

Яагаад ингэх ёстой гэж? Хүн бүр ямар нэг зүйлд өөрийн гэсэн хэм хэмжээг тогтоочихсон байдаг. Ялангуяа сексийн хувьд. Бүсгүйчүүд ихэвчлэн уламжлалт эсвэл өөрийн хийж үзсэнээс бусдыг гаж гэж үздэг. Харин эрчүүдийн хувьд бараг л гаж зүйл гэж үгүй гэхэд хилсдэхгүй. Тэд сексийн тал дээр маш сониуч улс. Ямар л шинэ зүйл байна тэр болгоныг туршиж үзэхийг хүсдэг. Тиймээс түүнийг ингэж асуусных нь төлөө гаж донтон болгох хэрэггүй. Бас буруу, муу зүйл ургуулан бодож өөрийгөө зовоох ч хэрэггүй. Эцэст нь хэлэхэд хэн нэгний өгсөн зөвлөгөөний дагуу буюу өөрийнхөөрөө шийдвэрлээгүй л бол ямар ч үед үр дүнд нь зуун хувь сэтгэл хангалуун байдаггүй. Яагаад гэвэл зөвлөж буй хүн тухайн асуудлын дийлэнх байж болох хувилбарыг бодож үздэг болохоос биш нөхцөл байдлыг нэвт шувт харж, чам шиг ойлгоно гэж байхгүй. Тийм болохоор зөвлөгөөнөөс санаа авч бодож үзээд эцсийн шийдвэрийг зөвхөн өөрийнхөөрөө гаргаарай.


Яах уу: Нөхөр чинь чамаас ёс бус зүйл хүсээд байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.