Зөв өлсөж чадвал турна гэдэг асуудал биш

gooЗун цаг эхэлж охид маань жингээ барих гээд хичээж, хоолой сойж сууна уу? Хоол сойхыг эрүүл мэндэд муу гэж хэлдэг хүмүүс олон. Гэвч зөв сойж, зөв хооллож хэрэгцээгүй зүйлсийг хүнснээсээ хасаж чадвал турна гэдэг мөн урт насална гэдэг тийм ч хэцүү биш ажээ. Илчлэг багатай хүнс хэрэглэхийн зэрэгцээ эрүүл саруул байхын гол нууц нь өндөр шим тэжээлтэй хоол хүнсийг идэх бөгөөд ямар ч шим тэжээлгүй хэр нь бидний нийт авах илчлэгийн хэмжээг нэмэгдүүлдэг тэдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй талаар Хэктор Гарсиа, Францез Мираллэс нарын “Икигай” номон дээр ч маш ойлгомжтойгоор дурдсан байдаг билээ.

Хүн болгонд өөрийн биеийн жин, нас хүйснээс шалтгаалж өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ харилцан адилгүй байдаг.

Эрэгтэй

66.5 + (13.75 * биеийн жин кг) + (5.003 * өндөр см) – (6.755 * нас) = ккал

Эмэгтэй

55.1 + (9.563 x биеийн жин кг) + (1.850 x өндөр см) – (4.676 x нас) = ккал

Хэрэв бие махбод хангалттай, эсвэл хэтэрхий их илчлэгийг тогтмол хэрэглэвэл удаан хойрго болж, их хэмжээний эрч хүчийг зөвхөн хоол боловсруулалтдаа зарцуулсаар эцэст нь доройтож эхэлдэг. Мөн илчлэгийг хязгаарласнаар биед IGF-1 түвшнийг бууруулах ашиг тустай. IGF-1 гэдэг нь хөгшрөлтийн үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэгч уураг юм. Тэгэхээр хүн, амьтны бие махбодын хөгшрөлтийн бас нэг шалтгаан бол тэдний цусан дахь хэт их хэмжээний уураг.

Япончууд ходоодныхоо 80 хувийг цатга гэсэн дүрэм баримталдаг бөгөөд энийг биелүүлэхийн тулд цадсан гэсэн мэдрэмж авахаасаа өмнө хооллохоо болиход хангалттай юм. 80 хувийн дүрмийг барих бас нэг хувилбар бол долоо хоногтоо  нэг юм уу хоёр удаа мацаг барих. 5:2 дүрэм нь долоо хоногт хоёр хоног мацаг барьж (таван зуугаас доош илчлэг хэрэглэх), харин бусад таван өдөрт нь хэвийн хооллохыг санал болгодог. Мацаг барьснаар хоол боловсруулах систем цэвэрлэгдэж, амсхийх боломжтой болдог.

Мацаг барихын өмнөх 2-3 хоногт архи, согтууруулах ундаа хэрэглэлгүй эрүүл хооллох хэрэгтэй. Мөн анхны мацгаа эхлэхдээ амралтын өдрүүдээр эсвэл байгальд цэвэр агаарт байх нь хамгийн зөв юм. Үүний дараа биед дасал болж, ажил, хичээл дээрээ байхдаа ч ядарч сульдан, ажлын чадамж буурахгүй тул санаа зовох зүйлгүйгээр мацаг барьж болно.

МАЦАГ БАРИХ ЗААВАР

Бүтэнсайн өдрийн орой 18:00 цагаас өмнө хөнгөн хоол иднэ (давсгүй ногооны шөл, бага зэрэг самар, шинэ ногооны салат гэх мэт… )

Орой нь аль болох эрт орондоо орж, маргааш оройны 18:00 хүртэл ямар нэг зүйл идэж болохгүй. Зөвхөн ус л ууна. Эхний удаад өлсөх мэдрэмж их байдаг тул энэ үедээ бүлээн ус бага багаар оочилж уугаарай.

Мацаг барьж өөрийгөө өлсгөх үедээ ямар нэг биеийн хүчний хүнд ажил хийж, наранд удаан алхах зэргээр энергиэ их зарцуулж болохгүй. Харин 15-20 минут хөнгөн алхалт хийвэл сайн.

Мацгаа тайлах цаг болмогц огцом идэж болохгүй. Ингэвэл гэдэс цочирч ходоодны өвчтэй болох магадлалтай. Юу ч нэмж хийгээгүй үрсэн лууван, давсгүй, тосгүй агшаасан цагаан будаа, эсвэл зүсэм цагаан талх идээрэй. Ингэснийхээ 1 цагийн дараа, эсвэл маргааш өдрөөс нь бага багаар энгийн хооллолтод шилжиж болно.

Түүнчлэн антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэснээр жингээ барьж, мөн урт наслах боломжтой. Урт наслалтаар тэргүүлдэг Окинавачуудын өдөр тутамдаа хэрэглэдэг антиоксидантаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд:

  • Дүпү
  • Мисо
  • Туна
  • Лууван
  • Гояа /гашуувтар тарвас/
  • Комбу /далайн замаг/
  • Байцай
  • Нори /далайн замаг/
  • Сонгино
  • Шар буурцгийн нахиа
  • Хэчима /өргөст хэмх шиг хулуу/
  • Шар буурцгийг шош /чанасан эсвэл түүхий/
  • Чихэрлэг төмс
  • Чинжүү
  • Санпин-ча /жасмин цай/

Хэдэн өдрөөр хоол идэхгүй байж өөрийгөө зовоож турах биш, бага багаар өөрийгөө дасгаж, гэдэс нь цадчихаад байхад сэтгэлээ цадгах гэж нэмж идэлгүй, ходоодныхоо 80 хувийг л цадгаж, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэж, долоо хоногт 1-2 удаа мацаг барьж чадвал турж эрүүл амьдарна гэдэг тийм ч хэцүү зүйл биш бололтой. Ингээд та бүхэндээ амжилт хүсье!

Эх сурвалж:


Зөв өлсөж чадвал турна гэдэг асуудал биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Anonymous Огноо: 8 June 2019 Reply

copy икикай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex