“БИ ШУВУУ”

“Коктейль” Таны өнөөдөр таашаал аван хүртдэг уух зүйлс элс болчихвол та уух уу. Ийм болохгүйн тулд та өнөөдөр л тэмц

 Санхүү эдийн засгийн дээд сургуульд зургийн багш ажилладгийг хүн болгон мэдэхгүй байх. Оюутнуудынхаа урлагийн боловсрол, авьяас чад ва рыг нь дээшлүүлж, бизнесийн өөр нэгэн гарц бий болгохын тулд ийм хичээл заадаг юм билээ. Тус сургуульд зургийн багшаар ажиллаж байсан зураач бүсгүйн урланд зочиллоо. Түүнийг С.Зэсээ гэдэг. Хоёр жилийн өмнө энэ зураач бүсгүйтэй танилцахад галерейд ажиллахын зэрэгцээ дээд сургуульд багшилж, бас соёл урлагийн сайн дурын ажил, хөтөлбөрт хамрагдаад завгүй гүйж явдаг байлаа. Амьдрал нь ийм эрчимтэй болоод ч тэр үү, энэ бүсгүй маш их эрч хүчтэй санагддаг юм.

-Зэсээ, чи яагаад зураач болохоор шийдсэн юм бэ?

-Их л санамсаргүй тохиолдлоор зураач болсон доо. Аав маань зураач хүн. Багаасаа л урлагийн ертөнцөд амьдрах хувьтай байсан. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орох цаг нь ч боллоо. Багш нар олон солигдсон болоод ч тэр үү, би тооны хичээлдээ тааруу. Гэтэл Дүрслэх урлагийн дээд сургуульд тоо ордоггүй гэж сонсоод л бэлдэж байгаад орчихсон. Гэвч урлаг гэдэг тооноос ч илүү хэцүү байдаг гэдгийг дараа нь ойлгосон.

-Аавынхаа шавь нь гэсэн үү?

-Тийм ээ. Аавынхаа урланд сурч төгссөн. -Сүүлийн үеийн уран бүтээлдээ өөрөө дүр бүтээдэг болжээ. Ихэвчлэн ямар төрл өөр уран бүтээлээ хийдэг вэ? -Хийсвэр л зурна даа. Хара хад ойлгомжгүй ч сайн ажиг лавал утга санаа нь илүү гүнзгий хэрнээ хүнд ойрхон байлгахыг хичээдэг. Сүүлийн үед байгаль, дэлхийнхээ төлөө фото, видео арт чиглэлээр ажил лаж байгаа.

-Зураач хүмүүс бусдын ойлгоогүй нарийн чанадад нэвтэрч байж цаас бийр нийлүүлдэг байх. Заримдаа энэ нь хүмүүст утгагүй, эсвэл хэтэрхий хялбар санагддаг. Харин та бүхэн энэ тухай юу гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүн үзэгчдээсээ түрүүлж явах учиртай. Тиймдээ ч аливааг өөр өнцгөөс нь хардаг. Хялбар санагдаж байгаа нь тухайн хүний урлагийн боловсролтой л холбоотой. Хүмүүст чанартай, хүртээмж тэй урлагийн бо ловс рол олгох хэрэгтэй. Өмнө хөө бодвол одоо их, дээд сургуулиудад урлагийн хичээл харьцангуй их ордог болчихсон ч энэ нь чамлалттай байна. СЭЗДС-д сонгон судлах хичээлийн тоонд жүжиг, найрал дуу, уран зураг, бүжиг гэсэн хичээлүүд ордог. Гэтэл хүмүүс “Тэнд урлагийн хичээл ямар хэрэгтэй юм бэ” гэж асуух нь бий. Эдгээр хичээл үүдийг өөрийн бизнес, ажил, амьдралдаа ч ашиглах бүрэн боломжтой шүү дээ. Уран зургийн хичээлээр сэтгэлгээгээ тэлж, хийсвэрлэх, юмыг олон талаас нь харахад суралцаж, урлагийн мэдрэмжтэй болох бол гэрээ хэлэлцээр хийх, удирдан зохион байгуулах зэрэгт биеийн хэлэмж, үйл хөдлөл ямар чухал нөлөөтэйг бүжгийн урлагаар дамжуулан ойлгоно. Харин ли дер хүний чухал үзүүлэлт болсон дуу хоолойгоор хэр хэн нөлөөлөхийг найрал дуу ны хичээл, илтгэл тавих, хүнд нөлөөлөхөд жүжгийн хи чээл тус болох жишээтэй. Зураач биш л бол зураг надад хамааг үй гэж болохгүй болсон байна шүү дээ. Хамгийн их хамаатай зүйлийг л хүмүүс анзаарахгүй явсаар байдаг.

-Амьдралын зорилго тань юу вэ?

-Мэдээж хүн бүр сайхан амьдрахын төлөө өмнөө зорилго тавьж ажилладаг. Харин би арай л илүү зүйлийг хүсээд бай даг юм. Хүмүүст урлагийн боловсрол олгож, юмыг өөр өнцгөөс харж, байгаль дэлхийтэйгээ нэгдэн, хайрлаж амьдраасай гэж хүсдэг учраас өө- рийн хөө хэмжээнд энэ бү хэнд нөлөөлөхийг хичээдэг. Мөн үүний төлөө ажилласаар байх болно.

“Аквариум доторх мессеж”. Усаа хадаг мэт шүтдэг байсан монгол хүн
голоо бохирдуулсаар саванд хийсэн хиймэл усалгаагаар бүтсэн хиймэл
байгальд үр хүүхдээ өсгөх цаг ганц алхмын цаана байна.

-Ойрын үед хийхээр төлөвлөсөн ажил юу байна?

-Докторынхоо ажлыг дуусгаж, хийдэг ажлуудаа илүү үр дүнтэй болгон ажил ла хыг зорьж байна. Хийхээр төлөвлөсөн ажил маш их байгаа болохоор өөрийгөө зоригжуулж байгаад л дайрна даа.

-Хамгийн сүүлд ямар зураг зурсан бэ?

-Ойрд аавдаа л тусалж байна. Аав минь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд олон жил багшилж байгаа. Зураач Х.Содномцэрэн гэхээр хүмүүс андахгүй.

-Тийм ээ. Шинээр нээгдсэн үзэсгэлэн болгон дээр аавтай чинь таардаг шүү.

-Тийм ээ. Өөрийгөө 1960 оноос хойш гарсан бүх үзэсгэлэнг үзсэн гэж ярьдаг. Удахгүй аав минь бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Уран бүтээлийн ажил гэдэг хүнд хүчир шүү дээ. Зураач хүнийхээ хувьд аавынхаа бүтээлийн утга санаа, илэрхийлж буй өгүүлэмжийг нь үнэлж явдаг. Сонирхол татахаар бүтээл хийдгийг нь хүмүүс мэдэх байх аа. Намайг урлагт хөтөлсөн хүн бол миний аав. Харин аавын үнэнч дэмжигч нь ээж минь. Бүтээлд хэрэгтэй материалыг нь хүртэл сэтгэл гаргаад олоод өгнө. Хийх арга, санааг нь ч зөвлөдөг юм.

-Чи бүтээлийнхээ сэдэв санааг хэрхэн олдог вэ?

-Их удаан бодож олох нь олонтаа. Ер нь уран бүтээлч хүн бүр л байнга бодолд дарагдаж, эрэл хайгуул болж явдаг. Сэдэв, санаа бүхэн бүтээл бүрт өөр өөр байдаг юм.

-Зураач хүнд яруу найрагч шиг онгод гэж байх уу?

-Сэтгэл тайван байх үеийг л онгод гэж ойлгодог. Би тавгүй үедээ зурж чаддаггүй юм. Тийм ч болохоор бүтээлээс минь сайн энерги ялгардаг болов уу. Аавын минь сургаснаар “Уран бүтээлч хүн онгодоо хүлээж суух утгагүй, өөрийгөө хөглөөд хийдэг байх хэрэгтэй”. Хүн өөртөө л итгэдэг байх нь чухал. Хүсвэл хийнэ, үгүй бол хоосон зүйлд найдаад суухын хэрэг юун.

-Тэгвэл юу чамайг хөглөх бол?

-Хайр.

-Зураач уран бүтээлч хүнийг ямар нэгэн амьтантай зүйрлэбэл…

-Шувуу юм болов уу. Хүний хүрээгүй өндөрт өөрийн дураар гарч, алсаас бүгдийг харж чаддаг. Би нэг удаа нисэж зүүдлээд ямар сайхан болохыг нь мэдэрсэн. Юунд ч саадгүй нисэх жинхэнэ эрх чөлөө мэт санагдсан.

-Зэсээ нэрийн учир юу вэ. Энэ нэрийг хэн өгсөн бэ?

-Ээжийн минь аав, миний өвөө их эрдэмтэй хүн байсан гэдэг. Намайг том болоход зэс үнэд орно. Яг түүн шиг миний охин эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж ийм нэр өгсөн гэсэн. Бас нэг Зэсээ нэртэй эртний хатан байсан тухай дуулсан. Хайртай залуу нь бурхны номонд үнэнч байхаа амлаж лам болсон учраас түүнийгээ дагаж бүх насаараа онгон байсан гэдэг. Тийм болохоор энэ нэрийг хайрын бэлгэдэл гэх нь бий.

Ж.СОЛОНГО

“Анхных бас дараагийнх” Хур бороо орж, хамаг зүйлс
өнгө сэргэн амилдаг шиг үндэсний их соёл босоо бичиг
минь сэргээсэй.

“Бодлын эхлэл” Бүх хүний бодлын эхэнд гэр орон байдаг.
Энд бүх л аз жаргал оршдог.

 

 

Mongolnews.mnраскруткараскруткастоимость оптимизациипрограммы для взлома паролей wifi на андроидаквалоо ценаотправить заявку на кредитную картуdescargar bingo automatico gratis espanoldubai escort agenciesbedava casino slot oyunusiteстоимость сафари в африкеденьги в долг от частного лица одессакупить тур в египет на май 2015 недорогоотдых в начале ма¤восхождение на килиманджаро сафари занзибаркредитная карта в дельта банкеотзывы о сафари в кении и танзанииLugano escortsгорнолыжные туры в болгарию на 2016 годпутевка на гоа в декабре 2015 ценыбатареи радиаторы отопленияpainters nypr кампания в интернете примерютуб строительство домапродвижение сайтов в топ яндексаwhere is kilimanjaro mountain located


“БИ ШУВУУ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.