“Өхөөрдөм гоёо”-той хоёр өдөр

2019-3-640x311

Монголын хүүхдийн ордон, Нүхт корпорейт харшид хоёр өдрийн турш өхөөрдөм охид хөвгүүдийн инээд хөөрөөр цалгисан баяр болов. Энэ бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдий нэгтгэсэн “Өхөөрдөм гоёо-2019” наадмын арга хэмжээ юм.

“Өхөөрдөм гоёо” шилгүүд тодорлоо

Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын их наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны загварын үзүүлбэрүүдээ толилуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд оролцогч бяцхан загвар өмсөгчдийн хувьд “ Miss & Gentleman Development” төвд урьдчилсан бэлтгэл сургуулилт хийдэг. Мөн өмнөх жил оролцсон туршлагатай бяцхан авьяастнууд болон Турк хотноо болсон Бяцхан Мисс-ийн олон улсын уралдаанд оролцсон авьяаслаг загвар өмсөгчид үлгэрийн гэмээр гайхамшигтай нарийн ур хийц бүхий гоёмсог бүтээлүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн урласан өдөр тутам өмсөх боломжтой өвөрмөц бүтээлүүдийг толилууллаа. Мөн наадамд Өвөр Монголын бүжгийн “Тэмүүлэл” хамтлаг урилгаар оролцож, дуучин A Cool багачууддаа зориулан ая дуугаа өргөн барилаа. Энэ жилийн хувьд тус наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд халх, барга, үзэмчин, цаатан ардын хувцасны онцлогийг харуулсан үзүүлбэрүүд оролцсоноороо онцлог. Наадамд нийт 150 гаруй бяцхан загвар өмсөгч, 20 гаруй аж ахуйн нэгж, дизайнерын 22 коллекци 250 орчим хувцсыг үзэж сонирхуулсан юм.

Ингээд наадмын шилдгүүдээр:

Үндэсний хувцасны төрлөөр-Өвөр Монголын “Тэмүүлэл” брэнд

Өдөр тутмын хувцасны төрлөөр-“Хослол” брэнд

Үндэсний элемент бүхий орчин үеийн хувцасны  төрлөөр- Sho Sho брэнд

Гоёлын даашинзны төрлөөр-Амар брэнд шалгарч,

Гран при өргөмжлөлийг “Spesial-25” брэнд хүртлээ.

Хүүхдийн инээд цалгисан өдөр

Монгол туургатны “Өхөөрдөм гоёо” наадмын дараагийн нэгэн арга хэмжээ нь “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аян. Энэ хүрээнд өнгөрсөн жил Хүүхдийн бэсрэг наадам зохион байгуулж байсан бол энэ жил Нүхт корпорейт харшид бяцхан зочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, мөн бяцхан авьяастнууд найз нартаа ая дуугаа өргөн, урлагийн тоглолоо үзүүллээ. Хүүхдүүд хөгжилдөн тоглож, хамтдаа дуулан бүжиглэсэн энэ өдрийн хамгийн оргил агшин нь “Өхөөрдөм гоёо” наадамд оролцсон бүх хүүхдүүд оролцогчийн батламж, гарын бэлгээ гардан авсан үе. “Өхөөрдөм гоёо” наадамд оролцогчийн батламжийг гардуулахдаа зохион байгуулагч “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн ах, эгч нар нь наадамд оролцогч хүүхэд бүрийн хүүхэд насны хамгийн сайхан гэгээн дурсамж нь болон цаашид илүү ихийг сурч бүтээх урам зориг болох болтугай гэж ерөөж байсан. Дашрамд сонирхуулахад тэд оролцогч хүүхэд бүрт Монгол үндэсний онцлог бүхий түлхүүрийн оосор, хичээлийн хуваариа бичих календарь, Монгол үлгэрийн болон зурган ном, хүүхдийн дуртай амттанг багцалсан бэлэг гардуулсан юм.

 “Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор зохиогддог тус наадмын бас нэг уламжлал болсон арга хэмжээ бол “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил. “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг” нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд өнгөрсөн зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн “Өхөөрдөм гоёо 2019” наадам амжилттай болж өнгөрлөө.

Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг.

Зураг:Өвөр Монголын зочид


“Өхөөрдөм гоёо”-той хоёр өдөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex