Хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах энгийн арга

fe1f19233c733a4b4b704248aed6d5b4
Оффисын суугаа ажил хийдэг, ялангуяа 45 наснаас дээш эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох асуудал – хүзүүгээр хөшиж өвдөхөөс гадна шилэн хүзүүн дээр “овойдог”.
Энэ нь өөхний ширхэглэг хуримтлагдаж овгор болж байгаа хэрэг ажээ. Юуны түрүүнд та өөрийн хүзүүн дээр гарсан зүйл үнэхээр өөхний хуримтлал мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй.
Ялгах шинж тэмдгүүд – толгой эргүүлэхэд шаржигнаж дуугарах, хүзүү, шилэн хүзүүгээр өвдөх, бадайрах, халуунаар төөнөх, мэдээгүй болох, толгой эргэх.
Энэхүү овгор нь артерийн судас дээр дардаг учраас цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхөөс гадна тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Тийм учраас хүзүүн дээр үүссэн илүүдэл өөхний хуримтлалтай тэмцэж болох бөгөөд тэмцэх ч ёстой юм.
Нэгдүгээрт, өөрийгөө дотроосоо өөрчил. Өөртөө болон эргэн тойрон байгаа хүмүүст хандах хандлагаа өөрчил. Өөртөө хэтэрхий их ачаа үүрээд байгаа юм биш биз? Аливаа асуудлыг ганцаар бие даан шийдээд байна уу? Тайвшраад зарим нэг асуудлыг тавьж явуулсан нь дээр. Гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэг, та эрүүл мэндээ бодох цаг болсон.
Хоёрдугаарт, курс иллэг хийлгэ. Мэргэжлийн эмчээр эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнийг гуйж болно. Хүн олдохгүй байвал хүзүү, нурууны иллэг хийх тусгай аппаратаар өөртөө иллэг хий, хамгийн гол нь тогтмол хийнэ. Нэг удаагийн иллэг 25 минутаас ихгүй байна, үр дүнтэй байх ёстой.
Гуравдугаарт, асуудалтай хэсэгт контраст душ хэрэглэнэ. Урт бариултай ширүүн үстэй сойзоор “овгор”-ыг хайр найргүй 10-15 минут үрнэ. Эсвэл нойтон алчуураар үрэхэд мөн адил үр дүнгээ өгдөг. Шүршүүрээс гарч ирээд тус газраа чийгшүүлэгч эсвэл хүүхдийн тос түрхэж сайтар үрнэ.
Дөрөвдүгээрт, зөв байрлалд унтаж байгаарай. Зөөлөн дэрний тухай бодоод ч хэрэггүй. Хатуу дэрэн дээр унтана – үрчлээ ч арилна. Хатуу дэрэн дээр унтаж сурахад амаргүй, хүзүүнд тань хэрэгтэй гэж өөртөө итгүүлж унтаарай.
Тавдугаарт, залхуугаа ялж дасгал хий.
Дасгал хийхээс өмнө нуруу, нугасанд ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхээ эмчид үзүүлж шалгуулна. Дасгал хийх хориотой өвчнүүд зөндөө байгааг анхаарах хэрэгтэй. Өвчний оношийг мэргэжлийн эмч тавьж эмчлэх ёстойг та эрхбиш мэднэ биз ээ.
Хэрвээ эмч дасгал хийхийг зөвшөөрсөн бол хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах дээрх дасгалыг гүйцэтгэнэ. Хэрвээ эмчийн үзлэгийн үеэр хүзүү, нурууны ясанд ямар нэгэн өвчний онош тавьсан бол дараах энгийн дасгалыг хийнэ.
1. “Тийм-тийм-тийм”. Хэн нэгэнд толгойгоороо “тийм” гэж хариулж байгаа мэт дохино.
2. “Үгүй-үгүй-үгүй”. Үгүйсгэж байгаа мэт хөдөлгөөн толгойгоороо хийнэ.
3. “Ай-ай-ай”. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаа мэт “Ээ, халаг чи минь юу хийчих нь энэ вэ” гэсэн шиг толгойгоороо хөдлөөрэй.
Эдгээр дасгалыг үл мэдэгдэх хөдөлгөөнөөс эхэлж хийнэ. Огцом, хүчтэй хийхгүй зөөлөн эхлээд аажим хөдөлгөөнийг ширүүн болгож болно.
Дасгал бүрийг 30 удаа өдөр болгон насан туршдаа хийнэ. Энэ л хамгийн хэцүү даалгавар байгаа юм. Дасгалыг хэсэг хугацаанд хийсний дараа үр дүнгээ өгч өөхлөлт багасна.
Энэ үед дасгал хийхээ болиод эхлэнгүүт л илүүдэл өөх өөрийгөө сануулж эхэлнэ дээ. Усанд сэлэлт мөн үр дүнтэй. Усанд сэлэлт нь нуруу, нугасны асуудалтай бөгөөд хүзүүн дээрээ илүүдэл өөхтэй хүмүүст хамгийн тохиромжтой спорт юм.
Гол дүрэм – тогтмол байх ёстой. Дүрмийг чанд баримталж чадвал үр дүнд хүрнэ.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин

Хүзүүн дээрх илүүдэл өөхнөөс салах энгийн арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex