Нара хүүгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд алдаа гаргав уу

nara

“Хорвоогийн үнэнээс хаа нуугдах вэ? дээ… Албан ёсоор ААВ болсон өдрийн мэндийг хүргэе Батцацрал минь!!! Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлага гэж байдаг юм ш дээ…” хэмээн дуучин Нара буюу М.Нарантуяа цахим хуудаснаа зураг бүхий пост оруулжээ. Энэ бол түүний хүүгийн эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй гэх маргааны үргэлжлэл.

Дуучин, зөгийчин, бизнес эрхлэгч, улс төрч хүртэл болоод үзсэн Нара өөрийн амьдралаа хэнээс ч нуухгүй дэлгэдэг нэгэн. Тэр ч утгаараа хүүгийнхээ эцгийг тогтоолгох шинжилгээ өгөхөөр болсон гэдгээ өмнө нь зарлаж байсан удаатай. Харин тэрээр шинжилгээний хариу гарсныг ийнхүү мэдэгдлээ. Гэвч тухайн хариун дээрх хүүгийнх нь нэрний ард Н.Ренчин гэдэг нэр дарагдсан байх нь тэр. Үүнийг нь анзаарсан хүмүүс нэрийг нь дутуу дарсан байна гэдгийг дуучин бүсгүйд сануулсан байна. Үнэхээр хариуны эхний хэсэгт Н.Ренчин гэдэг нэр дарагдалгүй үлджээ. Тэгвэл Н.Ренчин гэж хэн бэ? Магадгүй Бунжаа хүүг нь Ренчин гэдэг байсан юм бол энэ талаар тайлбар хийсэн бол хүмүүст илүү ойлгомжтой, эргэлзээгүй болох байсан буй за.

Шинжилгээний хариу бичигт “ДНХ-гийн шинжилгээний үр дүнгээс харахад Б.Батцацрал нь Н.Ренчингийн биологийн эцэг байх боломжтой байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов” гэжээ.

Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлагыг хүлээлгэхийн тулд эргүүлж тойруулан нягталж энэ мэт эргэлзээ төрүүлэх алдаа гаргамааргүй л юм.

61136052_2465902913442533_7211658996640382976_n Нара хүүгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд алдаа гаргав уу

61452878_2465893540110137_5770778879937478656_o-1024x576 Нара хүүгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд алдаа гаргав уу

Updown.mn


Нара хүүгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд алдаа гаргав уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.