Та хөхний даруулгаа зөв сонгосон уу

Судалгаагаар эмэгтэйчүүдийн 80% нь өөрийн хөхний хэлбэр хэмжээнд тохироогүй хөхний даруулга зүүдэг гэж гарчээ. Та зөвхөн хэмжээнд л анхаарал хандуулдаг бол буруу юм байна. Хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна, хэлбэр, загвар, өөрт эвтэйхэн мэдрэмж төрүүлэх, дэмжлэг үзүүлэх болон харшил өгөхгүй, арьсыг гэмтээхгүй байх зэргийг харгалзан үзэж сонгох нь зүйтэй.
Bright Side нь таныг хөхний даруулга худалдан авахдаа хамгийн зөв сонголт хийхэд тань туслах зорилгоор энэ жагсаалтыг хийсэн болно.
ДАРААХ ТӨРЛИЙН ХӨХНИЙ ДАРУУЛГААС ӨӨРТ ХАМГИЙН САЙН ТААРАХЫГ СОНГООРОЙ

1. Том, цээж дүүрэн хөхөнд зориулсан битүү хөхний даруулга
Энэ хөхний даруулга нь өдөр бүр тогтмол хэрэглэхэд тохиромжтой. Зүүх явцад маш таатай мэдрэмж төрүүлэх бөгөөд цээжинд нэмэлт дэмжлэг үзүүлж хөхийг бүрэн далдалдаг уламжлалт шилдэг даруулгуудын нэг юм.

2. Урд талдаа түгжээтэй хөхний даруулга
Хэрэв та өдөр тутмын нэг хэвийн хөхний даруулгаас уйдсан бол урд талдаа түгжээтэй даруулгыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна. Бусад хөхний даруулгаас дутахгүй биед эвтэйхэн боловч урдуураа бага зэрэг дараад сэгсрэх төдийд онгойдог эрчүүдийг алмайруулах шидтэй даруулга.


3. Спорт хөхний даруулга
Эрчимтэй дасгал хөдөлгөөний үед хөхний савлах хөдөлгөөн нь таагүй мэдрэмж төрүүлж заримдаа өвдөж эмзэглэх нь ч бий. Тиймээс дасгалын үед спорт хөхний даруулгыг өмсөхийг зөвлөж байна. Хөхийг цээжинд сайн шахаж өгөх учраас хөдөлгөөн хийхэд эвтэйхэн байх ба таны хөхний хэмжээнээс хамаарч хэмжээг нь сонгох боломжтой.

  4. Дал нуруу ил гаргасан загварлаг хөхний даруулга
Хэрэв та илүү загварлаг чиг хандлага бүхий даруулга хайж байгаа бол дал нуруу ил гаргасан хөхний даруулга сонгоорой. Мөр нурууг илүү тодотгож өгөх ба хүзүүнээс V хэлбэрээр зүүгдэнэ. Энэ том хөхтэй бүсгүйчүүдэд ч тохиромжтой байх бөгөөд цээжний хөдөлгөөнийг хорьдоггүй сайн талтай.


5. Өргөгчтэй хөхний даруулга.
Өргөгчтэй хөхний даруулга нь аяга нь дотроо тасалгаатай байх бөгөөд тасалгаанд нь зөөлөвч хийж өгсөн байдаг. Ингэснээр зөөлөвч нь хөхийг хооронд шахаж түлхэж өгсөнөөр илүү том илүү тачаангүй харагдуулдаг. Жижгэвтэр хөхтэй бүсгүйчүүд зүүхэд тохиромжтой. Эрчүүд таныг том хөхтэй л гэж бодох нь гоё биш гэж үү.

6. Том хөхийг цэгцтэй харагдуулах жижгэрүүлэгч хөхний даруулга
Та цээжээ жижиг туранхай харагдуулахыг хүсвэл энэ төрлийн хөхний даруулга таньд тус болно. Таны хөхийг цээжрүү чинь шахаж тэврэх мэт мэдрэмж төрүүлнэ. Даруулга нь таны хөхний харагдах байдлыг жижигрүүлж цээжийг гоё хэлбэртэй харагдуулна. Том хөхтэй бүсгүйчүүдэд тохиромжтой.


7.Мөрөвчгүй хөхний даруулга
Хэдийгээр мөрөвчгүй боловч бүр мөрөвчгүй гэж ойлгож болохгүй хөхний даруулга. Энэ даруулгын оёдол нь ойрхон, аяга нь ихэвчлэн зөөлөвчтэй байдаг. Мөр цээж ил гаргасан хувцас дээр өмсвөл гоё зохино. Жижиг болон дунд хэмжээний хөхтэй эмэгтэйчүүдэд тохиромжтой. .

8.Сум хэлбэртэй хөхний даруулга
Сум хэлбэртэй хөхний даруулга 1940-өөд онд ихэд алдаршсан бөгөөд Мэрлин Монрогийн зургуудаас харж болно. Энэ даруулга нь маш сайн өргөж өгөх бөгөөд хөхийг бүрэн хааж том хөхтэй бүсгүйчүүдэд маш сайн зохидог. Загварлаг үдшлэг цэнгүүн дээр өмсч очвол гоё харагдах болно.


9. Хувиргагч мөртэй хөхний даруулга
Бүгдийг нэг дор шийдэлтэй, мөрөвчийг нь өөрийн хүссэн байрлалаар тохируулж болдог хөхний даруулга. Мөрөвчийг нь зөрүүлэх, уламжлалт хэлбэрээр зүүх, бүр мөрөвчгүй мэт хувиргаж болдог. Нэг даруулга аваад олон хөхний даруулгатай мэт харагдах нь эдийн засагт хэмнэлттэй байж болох юм. Ямарч хөхтэй эмэгтэйд тохирно. via Brightside.me


Та хөхний даруулгаа зөв сонгосон уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.