Яг одоо зориглоод түүнийг “өдөх” шалтгаанууд

c7c62375d718e661c5361b62cbd2375c

Хэн нэгэн таалагдаж байгаа хүнээ харсаар байж гар хумхиж суугаад алдах нь зөв үү? Одоо чинь 21- р зуун шүү дээ. Эрчүүд л бүх зүйлийг эхлүүлэх ёстой гээд хүлээж суудаг үе ард хоцорсон. Эрэгтэй хүнийг гуйвал үнэ цэнэгүй гэдэг ч эхний алхмыг хийх нь түүнийг гуйж байгаа хэрэг биш. Харин ч эвтэйхнээр өөрийнхөө хүсэл, бодлыг хэнээс ч айлгүйгээр чөлөөтэй илэрхийлж чаддаг, өөртөө итгэлтэй бүсгүй гэдгээ харуулж байгаа хэрэг.

Бас чи заавал нүдээ бүлтэртэл гоёж гоодож байгаад очно доо гэж хойшлуулах хэрэггүй. Тэр чиний хэн бэ, ямар зан чанартай бүсгүй вэ гэдгийг л мэдэж, хайрлах ёстой болохоос биш ямархуу ганган байх нь тийм ч сонин биш. Магадгүй тэр эхэндээ гадаад төрхийг чинь ажиглах ч бүсгүй хүний өөртөө бат итгэлтэй яриа, ялдам инээмсэглэлд ямар ч залуу сөхөрдөг юм шүү.

1. Эргэлзээгээ арилгана
Эхний алхмыг хийх нэг том шалтгаан нь түүний юу бодож байгааг мэдэх боломжтой болно. Тэр чамд таалагдаж байгаа нь тодорхой. Харин чамайг юу гэж бодож байгаа нь тодорхойгүй. Үүнийг баталгаатай мэдэх арга нь өөдөөс нь харж байгаад түүнээр өөрөөр нь “хэлүүлээд” авах. Чи түүнд таалагддаг бол үйлдлийг чинь өлгөж аваад л харилцаагаа эхлүүлнэ. Харин үгүй бол яахав тэгэс хийгээд л өнгөрнө. Эрэгтэй хүн таалагддаг бүсгүйтэйгээ яриа өдөх боломжийг үргэлж хайж явдаг. Түүнээс юм асуухад дэлгэрэнгүй хариулж байна уу, нэг үг хэлээд өнгөрүүлчихэж байна уу? Түүн рүү инээмсэглэхэд өөдөөс чинь гайхаж харж байна уу, эсвэл хариу инээмсэглээд 5 минутын дараа юугаар ч юм далимдуулаад хүрээд ирж байна уу? Эхний алхмын дүнд дор хаяж чи түүний бодлыг мэдээд авчихна. Тэгээд өнөө орой гэртээ очоод дараагийн алхмаа төлөвлөх уу, эсвэл энэ залууд найдлага тавихаа болиод оронд нь найзуудтайгаа коктейл ууж суух уу гэдэг сонголтыг хийхэд амархан болно. Зориг гарган хийсэн үйлдлийн чинь хариуд тэр ядам хуруун дахь бөгжөө харуулах гэж оролдох, эсвэл өөр бүсгүйтэй яриа өдөж урмыг чинь хугалсан ч хамаагүй. Учир нь хийгээгүй дээ харамсаж суух нь хийсэндээ харамсахаас хамаагүй хэцүү зүйл. Гэхдээ яг энэ тохиолдолд чи хийсэндээ ч харамсахгүй байх болно. Учир нь хэн нэгэн залуу таалагдсан ч өөрөө ямар нэг алхам хийлгүй өнгөрөөсөн үед нэг л юм дутуу мэдрэмжтэй хоцордог. Өөрийнхөө төлөө үйлдэл хийснээрээ чи бүрэн дүүрэн мэдрэмжтэй үлдэнэ.

2. Өөртөө бат итгэдэг бүсгүй гэдгээ харуулна
Нэг найз маань бөөн догдолсон хүн над руу ярьж байна аа. “Манай ажилд нөгөө салбараас шинээр шилжиж ирсэн залуу аймар таалагдаад байна. Би яах уу? Юу хийх вэ?” гээд л асууж гарлаа. Би ч эхний алхам хийхийг зөвлөөд, зоригжуулж зоригжуулж байгаад л утсаа таслав. Дараа нь түүнээс юу болсныг сонсоход ажил дээрээ тэр залуу руугаа хараад л, харц тулгарвал өөдөөс нь инээмсэглэчихээд л байж. Тэгээд ажил тарах үед шууд очоод “Сайн уу?” гээд л яриагаа эхэлж дээ. Залуу тухайн үед хайртай бүсгүйтэй гэдгээ хэлж их эелдгээр татгалзсан гэсэн. Гэхдээ найз маань дараа нь нөгөө залуугийнхаа найзтай нь танилцаад, одоо үерхэж байгаа. “Татгалздаг” залууд манай найз ёстой хөөрхөн санагдаад, найзууддаа түүний тухай ярьсан гэнэ. Тэгээд л өөр нэг найз нь явж явж манай зоригтой охиныг өөртөө урвуулчихсан байгаа юм. Харин одоо найз маань бөөн аз жаргал. Нөгөө залууг байгаагүй бол, түүн дээр очиж эхний алхмыг хийгээгүй бол одоогийн найз залуутайгаа танилцахгүй байсан гээд л надад ч бас баярладаг гэсэн. Тэгэхээр хамгийн муугаар бодож тэр чамд нүүр өгөхгүй байсан ч чи ядаж түүнд өөртөө итгэлтэй гэдгээ харуулчихна. Бүсгүй хүн бүр өөрийг нь хэн нэгэн залуу өдөж хоргоохыг хүлээгээд л байж байдаг гэж тэр бодож байгаа. Гэтэл чи огт өөр бусдаас илүү зүрх зоригтой бөгөөд юу хүсч байгаагаа гарцаагүй мэддэг нэгэн гэдгээ харуулна. Тухайн үед чамайг гонсойлгох зүйл хэлсэн ч чи түүнд гүн сэтгэгдэл төрүүлж чадлаа.

3. Түүнд “туслана” 
Магадгүй түүнд ч гэсэн чи таалагдаж байгаа ч зориг нь дутаад байгаа ч юм билүү? Аан, би энд өөрийнхөө нэг түүхийг ярья. Манай ажлын нэг залуу байдаг байлаа. Надад ч дажгүй санагддаг. Би түүнийгээ нэг их ил гаргаад байдаггүй ч, тэр ч гэсэн надад талтай юм шиг совин татаад байдаг байсан юм. Эмэгтэй хүний зөн совин алдана гэж бараг үгүй шүү. Тэгээд би нэг өглөө ариун цэврийн өрөө орох гэж яваад зүгээр л хамтран ажиллагч төдийтэйгөө мэндэлж байгаа юм шиг инээмсэглээд “Сайн уу, өглөөний мэнд?” (тэр өөр өрөөнд суудаг байсан юм ) гээд л хэлчихлээ. Тэгсэн тэр их л сандарсан байртай надруу хараад хариу мэндэлсэн. Өрөөндөө ороод компьютерээ асаагаад фэйсбүүкээ нээтэл миний хэд хэдэн зургийг “таалсан” байсан. Тэгээд л бид хоёрын ажлынхны нүдийг хариулсан харилцаа маань эхэлсэн дээ. Мэдээж хэдэн сарын дараа манайхан ч мэдсэн. Одоо бодоод байхад би эхэлж мэндлээгүй бол тэр хэдий болтол ямар нэг үйлдэл хийхгүй явах байсан юм байгаа юм бүү мэд. Тэгэж цагаа үрэх хэрэг байна уу даа, тэ?

Эхний алхмыг хэрхэн хийж болох вэ?
- Нөхцөл байдалдаа тохируулан яриа эхлүүлэх
- Жижигхэн зүйл дээр тусламж хүсэх
- Түүнтэй харц туслгарахдаа инээмсэглэх
- Тааралдахаараа эелдгээр инээмсэглэн мэндлэх
- Түүнд туслах боломж гарвал туслах
- Түүний сонирхдог зүйл, дэмждэг багийнх нь талаар асууж ярилцах

Эдгээр арга бүгдээрээ зөвхөн түүнийг урин дуудах үүргийг гүйцэтгэх болохоос, татаж чангаагаад өөрийнхөө дэргэд хүчээр байлгах гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхгүй. Тиймээс хэтэрхий “аальгүй”, нэр төрөө уландаа гишгэсэн мэт харагдана гэж бүү санаа зов. Яг одоо зориг гаргаад түүнрүү харж нүдээ ирмэ, эсвэл жижигхэн зүйл дээр тусламж хүс. Амжилт хүсье.


Яг одоо зориглоод түүнийг “өдөх” шалтгаанууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex