Харцны хэлэмж

4b79d10769ffb93a48d5f72393fd0443

“Хар даа тэр залуу над руу нүдээ ирмээд өнгөрлөө”, “Хайртын минь харц өчигдөр нэг л гунигтай байсан” гээд л оньсого мэт биеийн хэлэмжтэй бид өдөр бүр таардаг. Гэхдээ мэдээж тэр бүхнийг тайлах “түлхүүр” нь бас байна аа. Дээш, доош харах, нүдээ ирмэх, бүлтийлгэх гээд энэ олон хөдөлгөөний цаана чухам юу нуугддагийг эндээс уншаарай.

Дээш харах
Харцны чиглэл дээшээ байгаа ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг зүйлийн тухай бодож байдаг. Ингэхдээ толгой дотроо ямар нэг зүйл зураглан бодож, гүн сэтгэж байгаагийн шинж. Харин ямар нэг илтгэл, үзүүлэнгийн үеэр дээшээ харж байгаа нь бэлдсэн зүйлээ бодож байгаа гэсэн үг.

Зүүн дээшээ харж байгаа бол тухайн хүн ямар нэг дурсамжийнхаа тухай бодож байдаг. Баруун дээшээ харна гэдэг ямар нэг зүйл төсөөлөн бодож, толгойдоо зураглаж байна гэсэн үг. Ингэж харж буй хүмүүс худлаа ярих магадлал өндөр байгаагийн шинж.

Хүмүүс уйдаж байгаа үедээ дээшээ хардаг бөгөөд энэ нь ойр тойрноосоо ямар нэг сонирхолтой зүйл эрж хайж байгааг илэрхийлнэ.

Толгойгоо доошлуулж, нүдээ дээш харах нь тухайн хүн ямар нэг зүйлээс ичиж байгааг илтгэнэ. Хэрэв ингэж харчихаад толгойгоо доошлуулбал өөдөөс харж байгаа хүндээ захирагдаж, түүнээс айж байгаа гэсэн үг.

Доош харах
Хүн рүү эгцэлж ширтэх нь хүчирхэг бие даасан байгаагийн илрэл байдаг бол доош харах, хүний өөдөөс эгцлэхгүй байх нь сул дорой байдал, эмзэг мэдрэмтгий байдлыг илэрхийлдэг. Мөн номхон даруу байдлыг илэрхийлж, тухайн хүн ямар нэг зүйлд гэм буруутайгаа хүлээвэл харцаа доошлуулдаг.

Хосууд бие биетэйгээ харилцаж байх явцад хэн нэгэн нь зүүн доошоо харж байвал үнсэлт хүсч байгаагийн шинж. Харин баруун доошоо чиглэн харвал дотоод сэтгэл хөдлөлөө нуухыг оролцож байна.

Хажуу тийш харах
Хажуу тийшээ хурдан нүдээ шилжүүлэх нь ямар нэг сонирхолтой зүйл, эсвэл дуу чимээ гаргаж байгаа зүйлийг эрж хайж байгаа үед тохиолддог.

Хүнийг дуудах үед ихэвчлэн эгц зүүн тийшээ хардаг. Харин ямар нэг үл мэдэх дуу чимээний үед баруун тийш хардаг байна. Харцны энэ хөдөлгөөн худал хуурмаг, болон үнэний ялгааг олохыг хүсч байгаа сэтгэл хөдлөлийг бас илэрхийлдэг.

Хөндлөн хөдөлгөж харах
Нүдээ ийш тийш хөдөлгөх нь худал ярьж байгаагийн шинж. Мөн өөрийг нь аврах зам, хүнд байдлаас гарах гарцыг хайж байгаа үедээ ингэж хардаг.

Мөн тухайн хүн ямар нэг хуйвалдаан, муу юм сэдсэн тохиолдолд ингэж харда. Бас харилцааны үед өөрийг нь хэн нэгэн сонсож байгаа эсэхийг батлахын тулд нүдээ хоёр тийш нь хөндлөн хардаг байна.

Ширтэх
Ярьж байхад чинь хэн нэгэн чиний уруул руу удаан хугацаагаар ширтэж байгаа бол үнсэхийг хүсч байна гэсэн үг. Чамайг тэр сонирхож, дотно харилцаа үүсгэхийг хүсч байгаа бол өөрөө ч мэдэлгүй ингэж ширтдэг байна.

Хүнийг бүхлээр нь дээш доош тасралтгүй ширтэх нь сайн муу хоёр янзын сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Эхнийх нь эсрэг хүйстнээ ингэж ширтвэл тухайн хүнийг үнэхээр сонирхож харж байна гэсэн үг. Муу нь гэвэл заримдаа ингэж харах нь тухайн хүнийг басах, үзэн ядах, “би чамаас илүү” гэдэг санааг илтгэдэг.

Дух руу ширтэх, эсвэл бүүр харахгүй байх нь яриаг чинь үл тоож байгаагийн шинж. Мөн харилцааны үед ингэж харах нь тухайн хүн ярианд чинь анхаарлаа хандуулахгүй, бодол санаа нь өөр газар явж байгаа гэсэн үг.

Гүйлгэж харах
Гүйлгэсэн харц нь ямар тухайн зүйлийг буруу хийхийг хүсч буй тохиолдолд, ялангуяа гарахдаа ингэж харсан бол тэр хүн тухайн газраас явахыг маш их хүссэний шинж.

Хүн рүү ингэж харах нь тухайн хүнтэй ярилцахыг их хүсч байна гэсэн үг. Ихэнх тохиолдолд ингэж харах нь харилцагчийнхаа мэдрэмжид ихэд анхаарч, хэн нэгэн түүний урмыг хугалах вий гэсэн санаа зоволтыг агуулж байдаг.

Хоёр тийшээгээ гүйлгэж харангаа хөмсөгөө өргөх юм бол ямар нэг зүйлд анхаарлаа хандуулж байгаа байна. Харин хөмсөгөө өргөлгүйгээр ингэж харах юм бол үл хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Бүлтийж харах
Нүдээ бүлтийлгэж харах нь ихэнх тохиолдолд ямар нэг хүн юм уу зүйлийг сонирхож байгаагийн шинж. Шоконд орох, үл итгэх, эсвэл маш сонин мэдээ сонссон үед тухайн хүн рүү бүлтийж хардаг. Удаан хугацаагаар ширүүн мөртөө нүдээ бүлтийлгэн харвал эрх мэдлээ тулгаж байна гэсэн үг. Арай зөөлөн харах нь энхрийлж байгаа, эсвэл ямар нэг зүйл худал хэлчихсэндээ мэлзэж байгааг илэрхийлнэ.

Ямар нэг шинэ зүйл танин мэдэх, соёлын гахаймшгийг бишрэх зэрэгт хүн нүдээ бүлтийлгэдэг.

Нүдээ тормолзуулах
Нүдээ хурдан анивчиж тормолзуулах нь нүд рүү бохир орох, нүдээ хамгаалах шаардлагатай үед цэвэрлэх зориулалттай процесс боловч сэтгэл хөдлөлийг ч бас илэрхийлдэг.

Доошоо чиглэлтэй харж, нүдээ олон цавчих нь тухай хүн нэг зүйлийн талаар их л няхуур бодож, муу дурсамж нь санаанд орж байгаа аж. Ингэж харсныхаа дараа тэд мэдрэмжээ нууж худлаа ярих нь элбэг байдаг.

Мөн нүдээ олон цавчих нь тухайн хүнийхээ яриаг няхуур сонсож, харилцаа холбоотой байхыг хүсч байгаа гэсэн үг. Мөн чамайг сонсож байгаа хэн нэгэн яриан дундуур чинь нүдээ тормолзуулбал цаашид яриаг чинь сонсохыг их хүсч байна гэсэн үг.

Болзооны үед нүдээ тормолзуулж байвал тухайн хүн чамд дохио өгч байна. Чамайг сонирхож, өдөж байгаагийн илрэл. Чи түүнд таалагджээ.

Ирмэх
Нэг нүдээрээ бие биенээ ирмэж, өөдөөс нь ирмэлцэж байвал тухайн хүмүүс ямар нэг зүйлийг урдаас мэдэж байгаад, тохиролцсон гэдгийг илтгэнэ.

Мөн эсрэг хүйстэн рүүгээ нүд ирмэх нь “Би чамайг сонирхож байна”, “Чи шүү” гэх мэт эерэг утгатай санааг агуулдаг.

Нүдээ аних
Ихэнхдээ таагүй мэдрэмж төрүүлж буй зүйлийг харахдаа нүдээ анидаг. Энэ нь тэр хүн үүнийг харахыг хүсэхгүй, эсвэл тэр яриаг нүдэндээ зураглахыг хүсэхгүй байгаа тохиолдолд илэрнэ. Заримдаа хүмүүс ярьж байхдаа нүдээ аньдаг. Энэ үед тэр яриагаа үнэн сэтгэлээсээ, тухайн үеэ мэдэрч ярьж байна гэсэн үг. Харин өөр хүн юм ярьж байхад нүдээ аних юм бол яриаг сонсохыг хүсэхгүй байгаагийн илрэл.


Харцны хэлэмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex