Нүд чинь чийгшил хүсч байна!

10354959_856080727810563_4252066756588249795_n

Тунгалаг байх ёстой нүд маань заримдаа биднээс “зөрөөд” улаан эрээн болчихдог тохиолдол бий. Улаан нүдлэчихсэн явах хүсэх ч эд биш. Бидний сайн мэддэгээр компьютерийн ард удаан суух, линз хэтрүүлэн зүүхээс гадна нүд хангалттай чийгшил авч чадахгүй байгаа тохиолдолд ингэж улайдаг байна.

1. Нүдний харшил, ханиад. Нүд улайх нь харшлын нэг шинж тэмдэг. Компьютерийн ард олон цагаар суусан болохоор нүд улайж байгаа гэж өөртөө онош тавих нь зүгээр суугаад харшлаа хүндрүүлэхийн цондон болно. Тиймээс хорвоо ертөнцийн хамаг сайхныг олж хардаг эрхтэнд чинь ийм шинж тэмдэг мэдэгдэхүйц, хүчтэй илрээд байвал яаран эмчид ханд гэж зөвлөе. Тоос шороотой орчин, тэжээвэр амьтны үс, ургамлын тоосонцор зэрэг нь харшил үүсгэгчид юм. Тиймээс эдгээрээс аль болох хол байх нь зөв.

2. Нойргүй хонох, мэдрэлийн хэт ачаалал. Стресс нүдний “дайсан”. Тиймээс хааяа ч болов ажлаа хойш тавиад хоёр алагаа хайрлаж байгаарай. Дөрвөөс илүү цагаар тасралтгүй компьютерийн өмнө суувал нүдийг чинь хэвийн байдлаас дөмгөхөн салгаж орхидог байна. Ялангуяа ажил нь компьютероос хамааралтай хүн бүрт тохиолдох аюул учраас нүдээ хуурайших гээд ирэхээр нь хүйтэн усаар нүдээ угаачих. Үр дүн сайтай. Мөн хоёр хоёр цагийн зайтай компьютероосоо түр хугацаатай хагац!

3.Контакт линз байнга зүүх. Нүдний бохирдол линзэнд наалдаж улмаар хуурайшилт үүссэнээр улайлтыг үүсгэдэг байна. Линзээ сайтар цэвэрлэж зүүсэн ч улайсаар байвал солих юм уу зүүхээ болихыг зөвлөж байна. Чиний нүд гоёлын линз зүүгээгүй байсан ч хангалттай тод, сэгэл булаам гэдэгт эргэлзэхгүй байна. Харин харааны линз зүүдэг бол, сольтлоо эсвэл харааны шилээр орлуулаарай.

4.Гадна орчны нөлөө. Үүнд агаарын бохирдолт, утаа, тоосжилт, салхи, тамхины утаа, цаг агаарын өөрчлөлт зэрэг орно. Аль болох бохир газраар явалгүй, нүүрээ угаахдаа нүдээ цэвэр бүлээн усаар давхар угааж байгаарай.

5. Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх. Эмэгтэйчүүд бид өдөр бүр л нүдэндээ сормуусны будаг, тень, контурыг хэрэглэдэг. Эдгээр нь зохихгүй хүндээ сөрөг үр дагавар авчирдг. Худалдаж авахдаа орц, найрлага, хэрэглэх хугацааг нь заавал харж сонгохыг сануулъя. Жишээлбэл усанд тэсвэртэй тушь сормуусны будганд наалдагч бодис ихээр агуулагдсан байдаг тул нүд улайхад нөлөөлдөг.

6. Дархлаа сулрал, амин дэмийн дутагдал. Биеийн ерөнхий эрүүл мэндийн шинж тэмдэг ч байж мэднэ. Сайн хооллож, сайн унтаж амраагүй нүд жаахан ачааллыг ч дийлэхгүй улайж хорсдог.

7. Архи, согтууруулах ундаа хэт их хэрэглэх. Архины муу үр дагавар ямар ч олон юм бэ дээ? Хайртай хүнээ анхлан татсан хамгийн сайхан харцыг маань хүртэл үгүй хийх нь байна шүү. Архи, согтууруулах ундаа уусан хүний хамар улайдаг шиг, нүдний улаан судас ч бас тодордог.

Яаралтай авах арга хэмжээ:
- Хүйтэн усаар угаах
- Нүдээ амраах
- Завсарлага авах
- Хүйтэн гараараа нүдээ тойруулан зөөлөн дарж иллэг хийх
- Хүйтэн жин тавих
- Нүдэнд чийгшил өгдөг хиймэл нулимас дусаах

Нүдэнд ээлтэй зүйлс:
- Ногоон цай, аньс
- Исэлдүүлгийн эсрэг бодис агуулсан жимс, жимсгэнэ
- Лууван
- Усан үзмийн үр
- Ус сайн уух
- Омега 3 тосон хүчил, загасны мах
- Витамин А агуулсан бүтээгдэхүүнүүд


Нүд чинь чийгшил хүсч байна!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex