Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй 20 жил хөдөлмөрлөж өөрсдийн арилшгүй том орон зайг бий болгосон охидын хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion” юм.
Хамтлагийн дуучин СТА Г.Сүндэрмаа 14-хөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин эрүүл амьдралыг эрхэмлэж, урлаг, дасгал хоёрыг төдийгөөс өдий хүртэл төгс хослуулсаар иржээ.
Г.Сүндэрмаагийн хувийн амьдрал тун ч нууцлаг байдаг гэхэд хилсдэхгүй. Гэр бүл зохиож хоёр охины ээж болоод байгаа тэрбээр саяхан өөрийн нөхөр болон хүүхдүүдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж “Зөв Тусгал” аянд нэгдэж буйгаа зарлажээ.