“Ногоон бүс” киноны хоригдол Жон Коффегийн дүрээр олонд танигдсан жүжигчин Мишээл Кларке Дункан 54 насандаа Лос-Анжелесийн нэгэн эмнэлэгт өөд болжээ.
Тэрээр өнгөрсөн долдугаар сард зүрхний шигдээс болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Жон Коффе нь анх 1999 онд Ногоон бүс кинонд ер бусын хүч чадалтай хоригдол Жон Коффегийн дүрийг бүтээсэн бөгөөд улмаар энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж байв. Мөн тэрээр Врюсе Виллисийн тоглосон Амегдон киноны багт ажиллаж, Талладежагийн шөнө комеди,
ТВ-ын хошин хөтөлбөр “Хоёр бас Хагас эр”-т тоглож байсан ажээ.
Тэрээр 193 см өндөр, цогц сайхан басхүү үлэмж биетэн гэдгээрээ алдартай байсан бөгөөд 30 настайгаасаа эхлэн бие хамгаалагчийн ажил хийхээ больсон байна.