Хүүхдэд хамгийн ээлтэй орноор Сингапур нэрлэгдлээ

4228

Save the Children төрийн бус байгууллагын гаргадаг Дэлхийн хүүхдийн тайланд  энэ талаар дурдсан байна.

Хүүхдийн эндэгдэл, хүнс тэжээл, боловсролын хүртээмж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, насанд хүрээгүй хүүхдийг гэр бүл болгох байдал, өсвөр насны охидын жирэмслэлт, хүүхдийн амийг санаатайгаар хөнөөсөн зэрэг хүчин зүйлсээр шалгуур үзүүлэлтээ хэмждэг уг жагсаалтад Сингапур улс өнгөрсөн жил Словений хамт тэргүүн байр эзэлж байсан юм.

Дэлхийн 176 орноос удаахь байруудад Швед, Финлянд,Норвеги, Словени орсон бол Ази тивээс БНСУ багтжээ. Харин Нигер, Төв Африкийн Бүгд найрамдах улсууд хүүхдэд хамгийн ээлгүй орноор нэрлэгдсэн байна.


Хүүхдэд хамгийн ээлтэй орноор Сингапур нэрлэгдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.