Үл тоомсорлогч залуугаас “өшөөгөө авмаар” байна уу?

8862ed1fc9678fcf2e4f6724ce0ca280

Харж явдаг залуу чинь чамайг тоож харахгүй байх хүсэх эд биш. Ийм үед мэдсээр байж нүдэнд нь өртөх гэж хичээж, хаана юу хийж байгааг нь тандаж, зууралдахаас өөр гарцгүй мэт санагддаг. Дөнгөж уулзаж эхлээд эсвэл үерхээд удсан ч нэг л өдөр чам руу залгахаа больж холбоо тасарсан “муу” залууст ч гэсэн хамааралтай.

Тэдэнд дээрх аргаар хандах нь харин ч байдлыг улам дордуулахаас гадна өөрийнхөө үнэ цэнийг ч “хөлдөө гишгэж” орхидог. Чиний найз Гоолингоо ийм асуудалд ямар хариу үйлдэл үзүүлэх, эсрэгээрээ магадгүй түүнийг чинийх болгож мэдэх “зөв” аргуудаас зөвлөж байна.

Түүнийг үл тоо
Түүнийг үл тоож, чамд яаж хандсан шиг эргээд өөрт нь хандах бол заавал хэрэгжүүлэх хамгийн чухал зарчим. Чи түүнийг өөртөө татаж, ярилцаж ойлголцох гэж хичээх ёстой юм шиг санагдаж байгаа нь өөрөө хамгийн буруу зүйл болно. Хэд гуравхан өдөр биш харин хэдэн сар, долоо хоногийг тэвчээр зааж түүнийг амьдарлаасаа холдуулах гэж хичээ. Чиний залгах, яриа өдөх, энгийн асуулт асуух эсвэл хөгжилтэй байх гэж хичээх гээд түүний өмнө арга мухардаж байгаа бүх үйлдлийг чинь анзаарна гэдгийг мэдэж байгаа ч ингэсээр л байдаг бол яг одоо зоригтойгоор үнэ цэнээ аварч үлд. Өөрөөр хэлбэл таалагддаг залуутайгаа түрүүлж мэндэлж, инээмсэглэж ямар нэгэн сэдвээр яриа өдөх гэж хичээдгийнхээ оронд яг эсрэгээр нь байх хамгаас зөв юм. Хэрвээ чи гуравхан үгнээс хэтрэхгүй хариулт хэлж, түүнийг илтээр үл тоож, сандрахгүй байснаар шал өөрөөр түүнд харагдаж эхэлнэ. Асуудал бүр 360 градус ч эргэж магадгүй!

Ямар ч сээтэгнэл хэрэггүй!
Чамд таалагдаад байгаа ч чамайг тоохгүй байгаа залуутай сээтэгнэх нь байж болох хамгийн муу заль. Чи зүгээр л өөрийгөө түүнтэй харьцахад үргэлж бэлэн байлгахад л болно. Хөлөөрөө шүргэх, ямар нэгэн секси дохио зангаа, зориудаар эргэн тойронд нь явж харагдах гээд бүх биеийн хэлэмжүүдээ хамгийн “минимум” түвшинд аваач. Нэг хэмээр ярьж, сэтгэл хөдлөлөө дарж, төвийг сахисан байр сууринаас ханд. Ийм хатуу, нууцлаг байснаар чи эр хүний төрөлхийн дайчин, тэмцэгч чанарыг өдөөж өгнө.

Худлаагүй, сэтгэлээсээ бай
Номын даруухан болон секси хоёрын хоорондох яг алтан дундажийг ол. Гол нь чи түүнд талтайгаа мэдэгдүүлж болохгүй. Зүгээр л түүнийг сайн уу гэхэд нь чи эргүүлээд л сайн уу гэж хэлнэ. Яг л толинд харж байгаатай адилаар түүнийг яаж хандана яг л тиймээр буцаагаад ханд. Харилцан солилцоотой бай. Үл тоомсорлох, сээтэгнэхгүй байх зэрэг тэргүүн зарчмуудаасаа хазайх ёсгүй. Зүгээр л түүнийг “тэр их жүжигчин юмаа” гэж бодуулахгүй байх хэрэгтэй. Яг л сайн найз шиг нь юм шиг сэтгэлээсээ ханд.

Түүний нүдэнд өөр эрэгтэйтэй харагд
Тэр энгийн үед чинь тоож хардаггүй байсан мөртлөө өөр эртэй явааг чинь харснаас хойш чамайг анзаарч эхэлнэ. Өөрийг нь гэх тусам холдож, хүнийх болох тусам татагдаг нь эр хүнд байдаг зан. Түүнийг өөрийгөө хардуулах сэдлийг нь өдөө! Нэг үгээр түүнд чамайг бас өөр эр хүсдэг гэдгийг нууцхан хэлээд өг гэсэн үг.

Өөрийгөө илүү сайхнаар мэдэр
Гологдох дуртай охин гэж хаа ч байхгүй. Ингэхгүйн тулд эхлээд би төгс биш гэсэн бодлоо давж гарах хэрэгтэй. Ийм сөрөг бодлуудынхаа оронд би таалуулах эрхтэй эмэгтэй гэдэгтээ бүрэн итгэ. Хэрвээ тэрэнд чи таалагдахгүй байгаа бол энэ нь тухайн хүний л асуудал болохоос чи тийм гэсэн үг биш. Массаж хийлгэж, маникюр педикюрт орж, цэвэр агаарт гар. Уйлмаар байвал уйл. Өөрийнхөө бодлоос түүнийг салгаж орхиод өөр гэрэлтэй замаар алх!

Асуудлыг хүлээн зөвшөөр
Хэзээ ч салахгүй гэж итгэж явсан хүнээсээ салдаг нь өөрөө амьдрал. Ингэсэн ч бид амьсгалсаар л байдаг. Хэрвээ чи хэдэн сарын турш хичээгээд үр дүнгээ өгөөгүй байгаа бол зүгээр л бууж өг. Хатуу үнэн боловч заримдаа тэр чамайг ерөөсөө таалахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчих. Чинийх болохгүй байгаа хүнд хайран цагаа зарцуулж яах юм? Харин оронд нь ажил амьдрал карьер, гэр бүл найз нөхөддөө анхаарлаа хандуул. Хэт их хичээх тусмаа төдий чинээ том сөрөг үр дагавар үүсдэг. Харин жинхэнэ бэлэг өөр замаар ирдэг юм. Нүдээ нээгээд өөр эрчүүдийг хар!

Цагийг зугаатай сайхан өнгөрүүл!
Сүүлийн болон эхний шилдэг арга бол цагийг хөгжилтэй өнгөрүүлэх. Нийгмийн амьдралын ханыг өнгийж хараад галзуу, зугаатай амьдарлаа эхлүүл. Үнэхээр чамайг хайрлаж чадахуйц өөр эрийг олох, түүнийг ийм охиныг алдчихсан юм уу гэх бодол төрүүлтэл нь өөрийгөө сайхан авч яв. Өндөр өсгийтөө өмсөөд найз охид руугаа залгаад үдшийг хамт зугаатай өнгөрүүлэхийг гуй!

Битгий мартаарай. Олон удаагийн оролдлого чамайг тодорхойлохгүй. Хатуу тоглож, хөгжилтэй байж, өөрийгөө хамгаал!


Үл тоомсорлогч залуугаас “өшөөгөө авмаар” байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex