Сүүлийн үед Ёкозүна Хакухо М.Даваажаргалын талаар санаанд оромгүй мэдээллүүд гарах болжээ.
Тухайлбал, түүнийг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl grey Film” компаниас Япон, Монголын бейсболын хамтын ажиллагааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа гэх мэдээлэл цацагдаад буй. Учир нь Хакухо М.Даваажаргал Монголд бейсбол хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй Улаанбаатар хотод бейсболын сургууль нээх гэж байгаатай ч холбоотой гэнэ.
Гэтэл тун саяхан “Хакухо охидын коллеж” нээгджээ. Гэхдээ энэ бол Монголд биш Японы эртний нийслэл Нара мужид байрладаг гэнэ. Хакухо коллеждоо зөвхөн охидыг бүртгэж авахаас гадна энэ бямба гарагт бүртгэл нь эхлэх юм байна. Дашрамд дуулгахад бүртгэлийг ХУИС-ийн урд байрлах Пума империал зочид буудлын хурлын танхимд явуулах гэж байгаа юм билээ.
Монголын мэдээ Э.Мөнх