“Forbes” cэтгүүл Рианнаг хөгжмийн ертөнцийн хамгийн баян дуучин эмэгтэйгээр нэрлэжээ. 31 настай дуучин бүсгүй хөрөнгийн хэмжээгээрээ Мадонна (570 сая ам.доллар), Селин Дион (450 сая ам.доллар), Бейонсе (400 сая ам.доллар) нарыг гүйцэж түрүүлсэн байна. Түүний хөрөнгийг 600 сая ам.доллараар үнэлсэн тухай “Forbes” сэтгүүл өчигдөр мэдээлжээ.
Рианна Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “LVMH Moët Hennessy Louis Vuitton” компанитай хамтран “Fenty Beauty” гоо сайхны брэндээ 2017 онд үүсгэн байгуулсан. Уг брэнд бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан эхний хэдэн долоо хоногтоо 100 сая ам.долларын борлуулалт хийж чадсан бол 2018 онд 570 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Ийнхүү дуучин бүсгүй хөрөнгийнхөө ихэнх хэсгийг гоо сайхны зах зээлээс олж чадсан байна.
Үүнээс гадна Рианна “Fenty Maison” гэх өөрийн хувцас загварын брэндээ тавдугаар сард танилцуулав. Энэ брэндийн хувьд мөн адил “LVMH” компанитай хамтарч байгаа бөгөөд өдөр тутмын хувцас, гутал, үнэт эдлэлийг худалдах юм байна.
“LVMH” компанийн захирал Бернар Арно “Бид бүгд Рианнаг гайхалтай дуучин гэдгээр нь мэднэ. Fenty Beauty брэндийн хамтын ажиллагааны хүрээнд түүнийг жинхэнэ энтрепренер, гүйцэтгэх захирал, удирдагч гэдгийг олж нээсэн” гэсэн юм. Түүнчлэн дуучин бүсгүй дотуур хувцасны “Savage X Fenty” брэндийг Америкийн компанитай хамтран эзэмшдэг ажээ.
Рианна одоогоор шинэ цомгоо гаргахаар ажиллаж байна.
Эх сурвалж: People