Фитнессийн цүнхээ нэг шалга даа?

210f7e96f1848661eea721a6e51e94b1

Интернэтийн зурагнаас харсан булчинлаг, галбирлаг биеийг өөрийн болгохоор шийдсэн үед сэтгэлээ тууштай занд бэлтгэхээс гадна өөр олон зүйл хэрэгтэйг чи мэднэ. Хувцас, пүүзнээс эхлээд усны сав, үсний бариу даруулга гэх мэтийн хэрэглэлүүд жижиг ч гэсэн цагаа тулахаар үр дүнтэй, чанартай бэлтгэл хийхэд сайн “туслах”-ууд байж чадна шүү!

1. Биед эвтэйхэн хувцас
Гол нь нимгэн, зөөлөн материалтай, хөдөлгөөнд саад болохгүй гэдэг шалгуурт бүрэн нийцэх ёстой. Майк, шорт, өмд, фудволк, ретуз гээд бүх төрлийн хувцас. Мөн дотуур хувцсаа хүртэл солих шаардлагатай шүү дээ. Чанартай гүйлт, дасгалын дараа хамаг бие чинь хөлөрч, усан хулгана болох учраас зайлшгүй солих хувцас чинь бүгд!

2.Усны сав
Эрчимтэй дасгал хөдөлгөөний үед бие чинь чамаас ус ихээр шаардах нь мэдээж. Байнга гаднаас цэвэр ус худалдаж авахад мөнгө үрээд байлгүй усны савтай болоод авчих. Тэгээд гэрээсээ ус авч гарах юм уу, фитнесс танхимуудад байдаг ус цэвэршүүлэгчээс дүүргэж ууж байгаарай.

3.Нүүр цэвэрлэх зориулалтын салфетка
Ийм юмтай болчихвол их амар. Хөлөрч, урссан будгийг хамгийн хурдан хэрнээ ус, угаалгын өрөө шаардлагагүйгээр “шийдчихнэ”. Мэдээж угаах боломжгүй үед шүү дээ.

4.Үсний бариу даруулга
Гүйлтийн үед үсээ задгай тавих тийм ч зохимжтой биш. Цэвэрхэн шуугаад боочихвол амар дээрээс нь аятайхан харагдана. Дасгал хөдөлгөөний үеэр үсээ сэгсийлгэчихгүйн тулд чамд зайлшгүй үсний бариу даруулга, боолт л тус болно шүү дээ. Мөн үсний боолт, резин, жижиг хавчаарнуудыг хангалттай аваарай.

5.Гэдэсний бүс
Гэдэсний бүс булчингийн эрчимтэй ачааллын үед чамд заавал хэрэг болох зүйл. Энэ нь бөөрний доргилтоос хамгаалдаг. Гэдэсний илүүдэл харвингаасаа хагацах зорилгод яв цав нийцнэ.

6.Шүүрээд идчих “хоол”-нууд
Бие энергиэ ихээр алдснаар чамаас хоол “нэхнэ’. Энэ үед цүнхэндээ шүүрээд л идчихэж болохуйц хөнгөн идэх юмс бэлэн байлгачихвал амар. Хичээл зүтгэлийг чинь үгүй хийхээргүй л бол өөрийн дуртай хоолоо цүнхлээд фитнессийн зүг. Калори багатай зориулалтын амттан, жимс самрын цуглуулга, үзэм, гадил жимсийг санал болгож байна.

7.Чихэвчний хөгжим
Чихэвчээ гээчихсэн бол одоо заавал авдаг цаг. Гүйж байхдаа, дасгалаа хийж байхдаа чихэвч чинь л чамд хань болж, сатааралгүйгээр дасгалаа бүрэн хийхэд тусална. Хурдан хэмнэлтэй дуунууд чамайг гадны чимээнээс тусгаарлагдахаас гадна, дасгалын гүйцэтгэл, тэвчээрийг чинь сайжруулах тустай.

8.Дезодрант
Хөлсний булчиртай эцсээ хүртэл эрчимтэй ажиллана. Тиймээс фитнесст явахдаа заавал бэлтгэх зүйлсийн нэг зайлшгүй мөн. Дасгал хийснийхээ дараа шүршүүрт ороод явдаг бол авах шаардлагагүй.

9. Алчуур
Фитнессээр хичээллэж байхад хөлс гарах нь зайлшгүй зүйл. Харин ч дасгал хийгээд байхад хөлс чинь гарахгүй байвал чи өөрийгөө хангалттай сайн шахаж, булчингаа ажиллуулахгүй байна гэсэн үг. Гэхдээ тэглээ гээд бусад хүмүүс чиний хөлс дуссан төхөөрөмжийг хэрэглэхийг хүсэхгүй шүү дээ. Зорилгодоо хүрэхээр бэлтгэлийн цүнхээ үүрээд гарахдаа өөртөө цэвэрхэн алчуур авсан эсэхээ шалгаж байгаарай. Мөн хөлсөө гарсан даруйд нь дарах маягаар арчихгүй бол, арьсны нүх сүвүүд бөглөрч батга гарах нөхцөл болдог гэдгийг санаарай.

10. Гоо сайхны аяны багц
Шампунь, ангижруулагч, чийгшүүлэгч тосоо бүтнээр нь авч явахын оронд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ аяны иж бүрдлийг худалдаж аваарай. Тэгэхгүй бол долоо хоногийн гурван өдөр дургүй уутан цүнхээ барих юм уу, гэртээ ирж цүнхээ солих хэрэг гарч магадгүй. Ялангуяа дасгалаа хийсний дараа усанд ороод гардаг бүсгүйчүүдэд заавал байх хэрэгтэй.


Фитнессийн цүнхээ нэг шалга даа?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.