Үр ач нараа хардаг эмээ, өвөө нар илүү урт удаан энх тунх амьдардаг

эмээ-2“Evolution and Human Behavior” Сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар үр ач нараа хардаг эмээ, өвөө нар сайхан дурсамжууд олж авахаас гадна илүү урт удаан амьдрал, сайн сайхан өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Берлиний наслалтын судалгаагаар дор хаяж 70 нас хүрсэн 500 гаруй хөгшдийг хамруулжээ. ClevelandClinic.org дээр хүүхэд хардаг хөгшид 20 гаруй жилээр ч урт насалдаг болохыг бичсэн байна.

Хүүхдүүдээ харах нь настай хүмүүсийн хувьд стресс, ганцаардлаас салахад тусалдаг ба өдөр болгон ямар нэгэн жижиг хэмжээний зорилготой болсноор тэдний хувьд өдөр хоногууд илүү үр бүтээмжтэй өнгөрдөг байна.

Мөн бие физиологийн хувьд ч гэсэн идэвхтэй байхад тусалдаг. Ач зээтэйгээ цуг хүүхдийн тоглоомын талбай орох, хүүхдээ авч, хүргэж өгөх, хамтдаа хааяахан дэлгүүр орж булагнах зэрэг нь илүү идэвхтэй амьдрахад туслах болно.

Мэдээж хүүхдүүдийн хувьд дуу шуутай, маш хөдөлгөөнтэй тулд зарим талаараа настай хүмүүсийн хувьд ядрах тохиолдол байдаг ч үүнээс илүүтэйгээр аз жаргалтай дурсамж, сэтгэл хангалуун байдал мэдрэгддэг байна.

Австралийн судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар ач зээтэйгээ ойр байх нь Альцхаймерын өвчин тусах магадлалыг бууруулдаг гэжээ.


Үр ач нараа хардаг эмээ, өвөө нар илүү урт удаан энх тунх амьдардаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.