Би охиноо гэрийн ажил хий гэж шаарддаггүй

y_jutyyjtОхин төрөхөөр зарим ээж нар сэтгэл нь тайвширдаг: “Ашгүй нэг хөөрхөн туслагчтай боллоо” гэж боддог. Ингээд л багаас нь эхлээд л гэрийн ажил гэдэг эмэгтэй хүний хийх ёстой зүйл гэдэг ойлголтыг төрүүлнэ: гэрээ цэвэрлэх, сав суулгаа угаах, хувцас угааж индүүдэх, дүү нараа харах гээд түүний бяцхан нуруун дээр ирэх ажлын жагсаалт дуусахгүй цааш үргэлжилнэ…

Охин хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Ингэж хүмүүжүүлэх ер нь зөв үү? Хүмүүжлийн энэ хувилбар охин хүүхдэд үнэхээр хэрэгтэй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Бага наснаас нь түүнд гэрийн ажил хийхийг үүрэгдэж зовоох хэрэг байна уу? Тоглож наадаж, эрхэлж байх насандаа томчуудын ахуйн ажил хийж суух хүсэлтэй хүүхэд байх уу? Зөв, байхгүй шүү дээ.

Томчууд хоорондоо ярилцах нь: “Том болоод нөхөртөө ч хоол хийж чадахгүй хүүхэд өслөө” гэцгээнэ. Энэ шүүмжлэлд тохирох маш таарсан хариулт бий: хүсвэл дороо л сурчихна. Үүний тулд заавал багаасаа өдөр болгон төмс арилгах ч хэрэг алга. Цаг нь болохоор түүний толгой дээр гэрийн ажил бууна. Ингээд л боллоо.

Хүүхдэдээ “угаа”, “хураа”, “хий”, “бэлд” гэж зандчиж байгаа эцэг эхчүүд хоёр төрлийн хувь хүн болгон хүмүүжүүлж байгаагаа мэддэггүй. Эхний хувилбар нь бүх ачааллаас зайлсхийх хүсэлтэй хүн болж төлөвшинө: “Энэ бүх үүргээс чинь залхаж байна, та нарт л хэрэгтэй юм байгаа биз дээ, тэгээд өөрсдөө хийгээч”. Иймэрхүү хариултыг ихэвчлэн хүү нараас сонсоно.

Хоёр дахь хувилбар: “Энэ аймшигтай сав суулгыг чинь хэдэн удаа угаах ёстой юм бэ, хэнд ч хэрэггүй зүйл ш дээ”. Үүнийг ихэвчлэн охидуудаас сонсоно. Гэрийн ажил үнэндээ хэнд ч таашаал авчирж байгаагүй л дээ. Ингээд энэ төрлийн хүмүүжил буруу болж байгаа юм.

Одоо цагт охидуудаа дараах зарчмаар хүмүүжүүлэх эцэг эх цөөнгүй болжээ: “хүсэхгүй байна” гэж үг байхгүй, “хэрэгтэй” гэдэг үг л байна. Гэхдээ хэнд хэрэгтэй гэж? Учраа олоогүй бяцхан охинд уу? Юу л бол…

Энэ л шалтгааны улмаас эмэгтэйчүүд сав суулга угаах, гэр цэвэрлэх болон хоол хийхээс аль хэдийн залхсан байдаг. Харин залуу нөхрийн хувьд гэрийн ажилд байнга сэтгэл дундуур байх дүр зургаас залхана

. Охидууд өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд түүний нуруун дээр гэр ахуйн ажил үүрүүлэхгүй байх ёстой. Мэдээж түүнд хэрэгтэй зүйл, чадвар болгон цаг нь ирэхээр өөрөө сууна. Хаанаас, яаж гэж үү? Охин хүүхэд өөрийгөө хайрлуулж, аав ээждээ баяр баясал авчирч байгаагаа мэдрэх ёстой.

Бага байхдаа ээжийнхээ хийж байгаа болгоныг харж байгаа, түүнийг л тэр өөрийн мэдэлгүй давтаж эхэлнэ. Энэ бол хүмүүжлийн хамгийн энгийн арга болов уу. Сайн сайхан үлгэр жишээ үзүүлэхийн тулд түүнд ямар нэгэн ажил хийхийг үүрэгдэх хэрэггүй, хүчээр гэрийн ажил хийлгэх шаардлага байхгүй. Гэр бүлдээ анхаарал халамж тавь, гэрийнхэнтэйгээ өнгөрөөж байгаа цаг мөч болгоноос баяр баясал авч сур. Түүнийгээ ч ил гаргах хэрэгтэй.

Ингэж чадсан цагт охин хүүхэд гэрийн ажлыг дуусашгүй үүрэг гэж харалгүй ойр дотнынхондоо үзүүлж байгаа хайр халамж гэж хүлээж авдаг болно.

Хүмүүжлийн энэ аргын тухай та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ бидэнтэй коммент хэсгээр заавал хуваалцаарай.


Би охиноо гэрийн ажил хий гэж шаарддаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex