Эрүүл, урт, хатуу хумс!

2887f3c2070c8027cb54e0b5fae38e61

Одоо л сайхан ургаж байна даа гэтэл хажуу талаасаа сэтэрч, яг голоороо хугараад нэг л болохгүй байна уу. Хэдий тун завгүй байсан ч энэ асуудалд анхаарлаа хандуулж эрүүл, хатуу хумстай болох арга хэмжээг авч байгаарай.

1. Хамгаалалтын бээлий өмсөж занших
Гэрийн ажил хийхдээ ямар ч үед бээлий өмсөж заншаарай. Аяга таваг угаах, ванны өрөө цэвэрлэх, шалаа угаах, кимчи дарах гэх мэт ямар ч ажилд бээлий өмсөж сурах нь хумс, гарыг гэмтэхээс хамгаална. Усанд гараа удаан байлгахад хумсыг зөөлрүүлж хугарах нөхцлийг бүрдүүлдэг. Тийм учраас зориулалт тус бүрээр нь хэд хэдэн бээлий аваарай.

2. Хумсны арчилгаа
Хумсны будаг, топ, бэйс, будаг арилгагч гэх мэтийн зүйлс байнга хэрэглэдэг хэрнээ хамгаалагч бүтээгдэхүүнүүдийг мартаж болохгүй. Хэдий хумсны будганд ухаангүй дуртай байсан ч амьсгалах боломж олгож долоо хоногт нэг удаа огт будахгүй байлгаарай. Тэр үедээ гар хумсны давхар үйлчилгээтэй тос түрхэж, интернетээс хумс арчилгааны бичлэг татаж аваад зааврын дагуу массаж хийж өгөөрэй.

3. Хумсны анхны тусламжийн хэрэгсэл
Бага зэргийн сөртийсэн хэсгийг зөв янзалж чадвал хугарахаас аварч болно. Тийм болохоор цүнхэндээ хумсны хутга, хуурай, өнгөлөгч гэх мэт зүйлсийг багтаасан түргэн тусламжийн бяцхаан хайрцгийг авч явж байгаарай.

4. Хоолондоо анхаарах
Хумсны ургалтанд шуудаар нөлөөлдөг зүйл бол хоол хүнсний хэрэглээ. Хангалттай унтаж амрах, зөв хооллох зэрэг нь маш чухал. Ямар ч завгүй хооллох цагийг заавал гаргаж сураарай. Энэ нь зөвхөн хумсанд биш бүх л биеийн эрүүл мэндэд тустай. Өндөг, салмон загас, элэг, самар, шош, киви, лооль зэрэг бүтээгдэхүүн нь хумс болон үс бэхжүүлэх, ургуулах үйлчилгээтэй. Мөн кальци дутагдсан үед хумсны өнгө зүс муудах тохиолдол байдгийг санаарай.

5. Гелнээс амраах
Хэрвээ чи гелэн хумс байнга хийлгэдэг бол гэмтэлтэй хумсаа гайхах шалтгаангүй л юм байна. Нэг сар гелэн хумсаа авч амрааж байгаарай. Сарын хугацаанд хумс ургаж, гэмтсэн эд эсээ нөхөж авдаг.

6. Хумсаа будах
Хумсаа будахдаа дээр дурдсан топ болон суурь будгийг заавал хэрэглэж занших хэрэгтэй. Энэ нь хумсыг будагнаас гэмтэхээс хамгаалдаг. Ихэнх хүмүүс шууд хумсны будгаар буддаг нь хумсыг гэмтээх, зөөлөн эмзэг болгох сөрөг талтай.


Эрүүл, урт, хатуу хумс!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.