Неймарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй ярилцлага өгчээ

b2b2c2d8a1f85def8337ce77ad5381c528d875a5Бразилийн SBT телевиз Нажила Триндад Мендес де Соуза гэх эмэгтэйгээс ярилцлага авч олон нийтэд цацжээ. Загвар өмсөгч, моделиор ажиллахын зэрэгцээ интерьер дизайнераар суралцдаг энэ эмэгтэй Бразилийн шигшээ болон Францын ПСЖ багийн тоглогч Неймар өөрийг нь хүчирхийлсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Хэрэг гардаг өдөр Парисын зочид буудалд юу болсон талаар бүсгүй телевизээр нэгбүрчлэн ярьсан байна. Түүндээ “Бид хоёр буудлын өрөөнд орсон. Би түүнээс бэлгэвч байгаа эсэхийг асуухад тэр үгүй гэсэн. Би татгалзахад тэр над руу дайрч, хүчирхийлсэн. Би зөвхөн үнэнийг хүсч байна. Бас түүнээр хийсэн зүйлсийнх нь үнийг төлүүлэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.

Неймарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй ярилцлага өгчээ

Неймар хүчингийн хэрэг үйлдсэн гэх энэхүү шуугиан энэ сарын 1-ний өдөр олон нийтийн чихэнд хүрчээ. Бразилийн UOL агентлаг анх энэ мэдээг цацаж, улмаар цаашдын мэдээлэл ар араасаа хөвөрсөн аж. Неймар бүсгүйтэй инстаграм хуудсаар нь дамжуулан танилцаж, Парист ирэхийг урин онгоцны тийзнийх нь үнийг төлсөн аж. Харин дараа нь, бүсгүйн ярьж байгаагаар бол, зочид буудалд аваачин хүчирхийлсэн гэнэ.

Embedded video

Мэдээлэл цацагдсаны дараа Неймар өөрөө мэдэгдэл хийж, бүсгүйтэй уулзсан нь үнэн ч хүчирхийлэл байгаагүй хэмээжээ. Хоёул тохиролцон учир ургуулсан гэсэн байна. Эхний удаа уулзсаны дараа бүсгүй өөрөө Неймар руу ваттсап мессенжерээр нууц эрхтнийхээ зургийг явуулж, дахин уулзах санал тавьсан гэнэ.

Неймарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй ярилцлага өгчээ

Харамсалтай нь, хөлбөмбөгч хэлснээ батлахын тулд бүсгүйн бичсэн мессежүүдийг явуулсан зурагтай нь олон нийтэд харуулж орхисон нь түүнд шинэ бэрхшээл дагуулж магадгүй байна. Учир нь, Неймарын эл үйлдлийг Бразилд хуулиар хориглодог юм байна. Өөрөөр хэлбэл, тэрээр бичлэг, зургийг зөвхөн хуулийн байгууллагынханд харуулах ёстой байсан аж. Тиймээс бүсгүйг хүчирхийлээгүй нь тогтоогдлоо гэхэд өөр зүйл ангиар хариуцлага хүлээх нь тодорхой болжээ.

Тухайн өдөр зочид буудалд болсон үйл явдал камерт бичигдэн үлдсэн нь юүтюб болон бусад цахим хуудсанд тавигдаад байгаа аж. Тэрхүү бичлэгт бүсгүй өөрөө эхлээд Неймарыг цохиж авч байгаа нь бичигджээ.


Неймарт хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй ярилцлага өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.