Брэдли Ирина хоёр дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавилаа

bradley-cooper-irina-shayk-welcome-baby-153952-1443687228Жүжигчин Брэдли Купер, загвар өмсөгч Ирина Шейк нар дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, хоёр тийш болжээ. Тэд 2017 оны гуравдугаар сард мэндэлсэн Леа де Сена хэмээх охинтой билээ. Өдгөө 44 настай Брэдли, 33 настай Ирина нарыг салсан гэдгийг тэдний ойрын эх сурвалж People сэтгүүлд өгсөн яриандаа дурджээ.

Оскарт нэр дэвшигч жүжигчин, Орос гаралтай, чансаа өндөр загвар өмсөгч хоёр 2015 оны хавраас болзож эхэлжээ. Мөн Ирина 2016 оноос эхлэн сүйн бөгжтэй явах болсон байна. Тэд эхэндээ харилцаагаа олноос нууж байжээ. Ирина нэгэн ярилцлагадаа “Найзууд минь өөрийн хувийн амьдралаа инстаграм гэх мэт сошиал орчинд олон нийтэд хэт дэлгээд байдаг. Гэхдээ би тэдний үзэл бодлыг хүндэтгэнэ, энэ бол тэдний л сонголт. Харин би хувийн амьдралаа ил байлгахыг хүсдэггүй. Тийм ч учраас “хувийн” гэж нэрлэдэг юм шүү дээ. Чи болон чиний гэр бүлийн хувьд энэ нь эрхэм зүйл” хэмээж байсан удаатай.

Харин Брэдли охинтой болсныхоо дараа Опрагийн ток шоунд оролцохдоо “Аав болсон нь миний амьдралын бүх зүйлийг өөрчилсөн. Тэр маш гайхалтай. Би түүнийг харахаараа заримдаа аавыгаа харах шиг болдог. Заримдаа тэр бяцхан сахиусан тэнгэр намайг “Аав аа” гэж дуудахад нь итгэж чаддаггүй юм” гэжээ.

Түүний хувьд 2018 он уран бүтээлийн хувьд завгүй бөгөөд олз омогтой жил байсан. Учир нь тэрээр дуучин Лэди Гагатай хамтран A Star Is Born кинонд тоглосон бөгөөд энэ нь Академи Авардсын 8 номинацид нэр дэвшсэн юм.

Харин уг киноны дараа тэрээр уран бүтээлээ түр хойш тавьж гэр бүлдээ цаг зав гаргахыг эрмэлзэх болсон гэж түүний ойрын эх сурвалж өнгөрөгч дөрөвдүгээр сард People сэтгүүлд хэлжээ.

Эх сурвалж: people.com


Брэдли Ирина хоёр дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавилаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.