Тэр “тэгэх”-ийг хүсэхгүй байна!

1lqj6f7uqslfuftub2d35cvbfc

Эрэгтэй хүний “ороо” үргэлж л орчихсон байдаг гэж бодож байтал, тэр чиний дотуур хувцастайгаа нүднийх нь өмнүүр эргэлдээд байгааг ч тоохгүй видео тоглоомоо тоглосоор сууна. Өөрийгөө дур булаам байхаа больчихсон юм байна гэж сэтгэлээр унахаасаа өмнө энэ гурван шалтгааны аль нэгийг нь байгаа эсэхийг бодоорой.

Эхлээд доорх асуултуудад хариулая. Тэр хэзээнээс секст идэвхгүй ханддаг болов? Анхнаасаа л шөнийг нэг л удаагийн хавьтлаар аргацаан өнгөрүүлдэг байсан уу эсвэл урьд нь бүх зүйл хэвийн байсан хэрнээ сүүлийн үед л идэвх нь буураад байна уу? Аажим аажмаар уу эсвэл гэнэтхэн л өөрчлөгдчихөв үү?

1. Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байх даа
Анхнаасаа л ийм бэлгийн дур хүсэл багатай байсан ба чамайг санаачлага гаргаад ч өөрчлөгдөхгүй байгаа бол энэ нь бэлгийн сул тогтоцтой эсвэл гаж маягийн сонирхолтой ч ичиж санаа зовсондоо “дарж тоглодог” байх магадлалтай. Аль аль тохиолдолд нь чи тусалж чадахгүй нь харамсалтай. Мэргэжлийн сексологичид л хандах нь зөв.

2. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан харин гэнэт л… 
Ийм тохиолдолд чамаас өөр сексийн хамтрагчтай болсон эсвэл ажил хэрэг зэрэг бусад зүйлээс хамааралтайгаар байнгын сэтгэл гутрал, хямралтай байснаас шалтгаалж байж болно. Сэтгэл санааны гутранги байдал нь эрэгтэй хүний биеийн идэвхид ч маш ихээр нөлөөлж, эрч хүчийг нь бууруулдаг. Чиний хийх зүйл бол шинийг санаачилж, амрах боломж олгож, ярилцаж сэтгэл санааг нь өргөх юм. Харин өөр хамтрагчтай болсон уу гэдгийг түүний биеэ авч яваа байдлыг нь ажиглаад мэдэх боломжтой. Ойрдоо гадуур ажил нь ихсээд л, амралтын өдрүүдээр ч ажилладаг болоод байна уу гэдгийг бодоорой. Гэхдээ ихэнх эрчүүд зөвхөн сексээс болж эхнэрээ араар нь тавих ч хаяад явдаггүй. Түүнчлэн түүний сексийн чадавхид ямар нэг өөрчлөлт орсон бол түүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд ядарч байна мэтээр шалтаглаж, зайлсхийж байх магадлалтай. Энэ үед ч бас нээлттэй ярилцаж байж л таамгийг арилгана.

3. Аажим аажмаар багасаад л байна
Энэ бол шинийг хүсэх хүсэл юм. Хайр дурлалын харилцаа эхэндээ маш халуун янаг байдаг. Энэ нь дунджаар хоёр гурван жил үргэлжлээд л буцаад буурдаг. Хэн хэн нь өөр шинэ зүйлсийг хүсэж, мөрөөдөж эхлэх энэ үед л сэргэг байж бүхнийг зөнд нь орхилгүй шинэ уур амьсгал оруулж, өөрийгөө залуусын хүсэмжит бүсгүй хэвээр гэдгээ нөхөртөө харуулаарай. Бүхий л талаараа өөрийнх нь болчихсон хэмээн бодож байсан чамайг өөр нэгэн эр шохоорхвол тэр яах бол? Мэдээж харамлана. Эрчүүд угаас адгууслаг ааштай улс. Мөн хамтдаа аялалаар явж, орчноо сольж үзвэл үргэлж л унтлагын өрөөнд өрнөдгөөс өөр мэдрэмж авах болно. Хүүхдүүд шуугилдсан гэртээ биш, тансаг зэрэглэлийн зочид буудалд хамтдаа хоно. Ойн мод, лифт гэх мэт хамтдаа амьдардаг болохоосоо өмнө та хоёрт олддог байсан тухгүй, түгшүүртэй хирнээ гал халуун газруудыг сонгож өдөөн хатгаарай. Ямар ч байсан уйтгартай хос болоогүй гэдгээ мэдрүүлэх нь чухал.


Тэр “тэгэх”-ийг хүсэхгүй байна!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: сансрын нэгэн Огноо: 24 June 2019 Reply

Байнга хөдөө явдаг ажил болон ярианы бяд муу мөн эмэгтэйчүүд хуурч ашиглахгүй гэдэг үзлээсээ болоод 26 хүртэлээ зандан явжээ. Одоо найз эмэгтэйтэй болох гэхээр үүнээсээ санаа зовоод байна. Сайхан залуу биш ч жирийн л царайтай 169см өндөр, 14.5 см эрхтэнтэй залуу байна. Туслаж зөөж зөвлөх сайхан сэтгэлтэй эмэгтэй байвал “Сансрын нэгэн” гэсэн фэйсфүүкээр холбогдоно уу. Эр хүн анхны эмэгтэйгээ мартадгүй гэдэг. Ачийг чинь мартахгүй баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex