“Дэлхий даяар 3 тэрбум үзэгчтэй “Pinkfong Baby shark”-н тоглолтыг АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР Монгол хүүхдүүддээ үнэ төлбөргүй толилууллаа”

Оюуны Ундраа группын нигймийн хариуцлагын хүрээнд хийдэг олон ажлуудын нэгээр  2019 оны 06 дугаар сарын 01-нд болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачууддаа зориулан олон олон бэлэг барилаа.

Нийт хүүхэд багаууд, гэр бүлүүддээ баярын өдрийг тохиолдуулан дэлхий даяар 3 тэрбум хүнд хүрсэн, Шилдэг дууны Биллборд жагсаалтын эхний 40-д багтсан БНСУ-ын алдарт                  “Pinkfong, Baby Shark” хүүхдийн контентийг Монголд анх удаа албан ёсны эрхтэй хүүхдийн баярын тоглолтыг нийт 3 удаагийн давтамжтайгаар 1,000 гаруй, “Шидэт хайрцаг” хүүхдийн жүжгийг нийт 4 удаагийн давтамжтайгаар 1,300 гаруй хүүхэд, эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй толилуулж, бяцхан гарын бэлгээр урамшууллаа.

Энэхүү тоглолт нь циркийн алиалагч, авъяслаг охидийн цагирагийн үзүүлбэр, хүүхдийн жүжиг, хөгжөөн дэмжигчдийн бүжиг гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдийг хослуулан халуун дулаан уур амьсгал, гэр бүлийн хөгжөөнт мөчүүдээр дүүрэн зохион байгуулагдаж өнгөрсөн ба Оюуны Ундраа группын Зайсан Хилл цогцолбор болон Зайсан Скуэр төв нь Цагдаагийн Ерөнхий газартай хамтран 1 сарын хугацаанд улс орон даяар үргэжилсэн Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зөв тусгал” аяны үр дүн, ажлаа дүгнэн хаалтаа хийж, аяны хүрээнд зохион байгуулсан шүлэг болон гар зургийн уралдаанд шалгарсан шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Мөн Хүүхдийн нүдээр өнөөдрийн улс эх орноо харах, тэд юу хүсэж бодож явдгийг олж, танин мэдэх зорилготой “Монголын нэг өдөр” бүтэн сар үргэлжилсэн гар зургийн уралдаанд түрүүлсэн шилдэг 3 хүүхдийг 250,000 төгрөгийн үнэ бүхий бэлэг, сургалтын эрхийн бичгээр урамшууллаа. Үүнээс өмнө тус зургийн уралдаанд оролцож эцсийн шатанд үлдсэн шилдэг 50 хүүхдэд Зайсан Хилл цогцолборын энтертаймэнт төвүүдэд тоглох багц бүхий 30,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнасан билээ.

Оюуны Ундраа группын томоохон төслүүдийн нэг болох Соёл амралтын Зайсан Хилл цогцолцор нь жил бүр уламжлал болгон хүүхдийн баярын өдөр олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй арга хэмжээнүүдийг хүүхэд залуусын дунд зохион байгуулж, жилээс жилд хүлээлт үүсгэн улам олон хүүхэд залуусыг хамрах “Зайсан Хилл Фестивал” -ийг зохион байгуулдаг. Энэхүү фестивалаар сонирхогчдын дунд 3х3 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн, бүжгийн тэмцээн, өөрийн сонирхлоороо дуулах дуртай залуустай хамтран тэднийг олон нийтэд таниулах үдэш болон Зайсан Хилл цогцолбор, Зайсан Скуэр төвөөс хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн анхан шатны зөвлөгөө, хүүхдийн нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, гэр бүл, найз нөхдөөрөө дурсгалт зураг авахуулах хэсэг, хүүхдэд зориулсан гадна талбайн худалдаа гэх мэт 15,000 орчим хүмүүсийг хамарсан бусад арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Мөн сүүлийн үед манай улсад олон нийтийн үйлчилгээний газрууд, олныг хамарсан баяр ёслолын үеэр хоол хүнсийг чанаргүй материалаар бэлтгэх, шинжилгээнд хамрагдаагүй ажилтнууд хоол бэлтгэж бусдад халдвар тараах байдал удаа дараа гарч байгаа учир Оюуны Ундраа групп энэ асуудал дээр онцгойлон анхаарч, өөрийн эрүүл ахуйч эмч, ажилтнуудаараа байнгын хяналт тавьж ажиллан, тоглоомын төвүүдийн тоглоом, техникүүдийг урьдчилсан үзлэгт оруулж, аюулгүй байдлыг хангасан байна.

Түүнчлэн хүүхдийн баяр гэлтгүй сар бүр асрамжийн газрын 100-200 хүүхдүүдийг үнэ төлбөргүй кино үзүүлж, тоглоомын төвүүддээ тоглуулдаг бөгөөд энэ талаар тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, нийтлээд байдаггүй.

Дашрамд дурьдахад, Хүүхдийн баярын өдрүүдэд Зайсан Хилл цогцолбороор 21,000 хүн зочилсон нь Нийслэлчүүд тэр дундаа хүүхэд багачуудын дуусашгүй дурсамжаа бий болгон, үлдээдэг газруудын нэг гэдгийг илтгэж байна.


“Дэлхий даяар 3 тэрбум үзэгчтэй “Pinkfong Baby shark”-н тоглолтыг АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР Монгол хүүхдүүддээ үнэ төлбөргүй толилууллаа”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.