Чамайг чанга биетэй болгох хоол хүнс

8674624483c75746483fae6c6a8b11c6

Чи фитнесст олон цагаар хөлсөө гаргачихаад гэртээ харьсныхаа дараа буруу хооллоод л байвал хайран хөдөлмөрөө баллаж орхино. Өөхөө хайлуулахынхаа хажуугаар булчингаа чангалж сайхан биетэй болох гэж хичээж байгаа бол доорх хүнсний жагсаалттай танилцаад ав! Эдгээр хүнснүүд булчингийн жинг чинь нэмэгдүүлэхэд тусална. Фитнесст явахынхаа хажуугаар зөв хоол хүнс хэрэглэснээр үр дүнгээ хурдан үзнэ гэдгийг хэлүүлэлтгэй мэдэж байгаа биз дээ бүсгүй минь.

1. Салмон загас
Тэр бол хоол хүнсний энэ төрлийн “хаан” нь! Түүнд зөв өөх тос, Б витамин, уураг, шим тэжээл, магни гээд булчингийн жинг нэмэгдүүлж сэргээхэд хэрэгтэй бүхий л зүйл зэрэгцэн оршдог байна. Мөн маш сайхан амттайгаас гадна эрүүл бус хооллолтоос сэргийлдэг ач холбогдолтой. Салмоныг шараад салаттай эсвэл шош, чихэрлэг төмстэй хольж идвэл илүү тохиромжтой. Өөх тосыг хайлуулж, булчингийн чинь жинг нэмэгдүүлдэг хэрнээ амттай хоолыг ийн нэгдүгээрт нэрлэлээ.

2. Тослог багатай элгэн тараг
Чанга, булчинлаг биеийг гол зорилгоо болгогчдийн сайн найз нь! Уураг, кальциар баялаг, Б12 агуулсан Б витамин агуулагддаг нь бодисын солилцоог идэвхижүүлж, булчингийн үйл ажиллагааг дэмжихэд сайн нөлөөтэй. Дэглэмийн үед тэвчээртэй хандаж чаддаггүй хүмүүс хүссэн хэмжээгээрээ өдөрт хэдэн ч удаа хэрэглэж болно. Ялангуяа бүсэлхий болон гэдэсний тойргийн хүрээн дэх өөхийг хайлуулах ид шидтэй учраас эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.

3. Бууцай буюу спинач
Тэр бол Попаягийн нууц! Уураг, шим тэжээл, төмөр, Е, Ц, Б витамин, магнигаар баялаг энэ хүнс чиний булчинг өлхөн тэжээчихэж чадна. Чихэрлэг, хөнгөн чанарын. Бууцайнаас гадна навчин байцаа ч болно. Түүнд ч бас бууцайнд байдаг шиг уураг, шим тэжээл бий. Булчингийн жинд чинь эерэгээр нөлөөлөхөөс гадна арьс, үс, хумсанд маш ээлтэй хүнс!

4. Өндөг
Ялангуяа түүний цагаан хэсэг чамд хамгийн их хэрэгтэй. Өөх тос агуулаагүй, уургийн өндөр агууламжтай. Харин шар хэсгээс нь багахан хэмжээний л байхад болно. Яагаад гэвэл түүнд өөх тос, холестрол ихээр агуулагддаг. Өдөрт нэгээс хоёрыг идэж, гурван цагаан, нэг шар гэсэн хослолтой байвал уураг, өөх тосны эрүүл хослол болно. Өндөг бол булчингийн жинг нэмэгдүүлэх, тэжээх хамгийн сайн хүнс.

5. Маалингийн үр
Тэр булчингийн жинг нэмэгдүүлэх ид шидтэй гайхалтай хүнсний тоонд зүй ёсоор орно. Зөвхөн уургаар баялаг хүнс энэ жагсаалтад орохгүй. Шим тэжээлт бодис ч булчингийн жинд сайнаар нөлөөлдөг. Яг л ийм хүнс бол маалингийн үр. Шим тэжээлийн өндөр агууламж нь зүрхийг чинь тэтгэж, бага зэргийн уургаар ч нөлөөлж, өөхийг ч шатаадаг байна. Омега 3-аар туйлын баялаг учраас жин хасах үед, чихрийн шижин, зүрхний эрүүл мэндэд ээлтэй. Түүнийг тараг, амуу тариа (өглөөний сериал), салат зууш зэрэгтэй хольж идэхэд тохиромжтой байдаг. Өрөөний температурт байлгавал сөргөөр нөлөөлөх учраас хөргөгчинд хадгалах хэрэгтэйг санаарай. Дэлгүүрийн торт, бэкеригийн тасагт какао зэргийн хажууханд ихэвчлэн байрлаж байгаа.

6. Бүйлс
Бүйлс нь бага зэргийн уураг болон их хэмжээний ханасан тосоор баялаг учраас булчингийн жинд маш сайн нөлөөтэй гэсэн үг. Ялангуяа тойргийн хэмжээг зөв хэмжээнд байлгахад тусална. Өдөрт дөрөвний нэг аягыг хэрэглэвэл тохиромжтой. Витамин Е, эслэг, магни зэрэг булчинд хэрэгцээт шим тэжээл агуулдгаас гадна зүрхэнд ээлтэй хүнс. Чамайг энергиэр тэтгэж, амрааж, булчинг сэргээдгээрээ ач холбогдолтой. Чипс, чихэр мэтийн амны зугаа гаргах муу зүйл идмээр санагдсан үедээ оронд нь чамд хамаагүй илүү хэрэгтэй бүйлсээр хоолло! Аяганы дөрөвний нэг хэмжээтэйг тараг, луувантай хольж эсвэл дангаар нь ч идсэн болно. Өдөр идчихээд оройн хоол хүртэл өлийг чинь хөнгөхөн даачихна. Оливийн тос, наргил модны самар, хушга зэрэгт ч бас бэлхүүсний хэмжээг нарийн байлгах, бодисын солилцоог эрчимжүүлэх, өөх тосыг хайлуулж булчингийн жинг нэмэгдүүлэх ид шид нуугдаж байдаг.


Чамайг чанга биетэй болгох хоол хүнс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.