Би бүрхэг өдөрт дуртай!

6052227382_ace1058fb5_z_large

Гадаа бүрхэг байхаар нэг л уйтгартай, гунигтай гэж ихэнх хүмүүс ярьдаг, боддог. Харин бүсгүйчүүд бид чинь эерэг сэтгэлгээтэй, эрч хүчтэй, ухаалаг бүсгүйчүүд. Бидний нүдээр бүрхэг өдрийг харвал:

1. Гадаа цэлмэг дулаахан байгаа үед би лав гэртээ суугаад нэг киног бүрэн ойлгож үзэж чаддаггүй. Сэтгэл минь нэг л гэгэлзээд л, найзуудтайгаа уулзмаар, ер нь л хаа нэг тийшээ гармаар санагдаад тогтдоггүй. Бүрхэг өдөр л хэзээнээс үзэхийг хүсч байсан, найзуудынхаа “Чамайг найдвартай уйлуулна” гэж амласан киног дулаахан хөнжилдөө хэвтэж байгаад үзэхэд хамгийн тохиромжтой байдаг.

2. Аль улирлын загварууд хамгийн сайхан гэж боддог вэ? Надад бол эргэлзэх зүйлгүй өвөл намрын хувцаслалт хамгийн загварлаг, баялаг санагддаг. Учир нь эдгээр улирлын загварууд жижиг аксессуар чимэглэл гэхээсээ илүү хувцсандаа анхаарсан байдаг юм. Нэхмэл ноосон цамц, савхин хүрэм, ноолууран шааль, том ороолт, дэгжин пальто, спортлог сөдөн куртка, эгдүүтэй чамин бойтог тэгээд мэдээж тансаг үслэг эдлэл… Эдгээрийг нар ээсэн зуны налгар өдөр өмсөх боломжгүй. Шинэхэн ганган пальто авчихаад хүйтрэхийг тэсэн ядан хүлээдэг үе байдаггүй гэж үү?

3. Хоол хэзээд бүх зүйлийг харах өнцгийг маань сайхан болгодог. Сайхан хооллосны дараа хүн эелдэг тайван болдог бөгөөд, хүйтэн өдрүүдэд энэ мэдрэмж улам ч нэмэгддэг. Сайхан шөлтэй хоол эсвэл банштай цай хийж идээд гэртээ байх нь цаанаа л сэтгэлд өег. Бид дулаахан цаг агаартай байхаас илүү гадаа бүүдгэр үед хоолондоо илүү анхаардаг гэж бодож байсан уу? Учир нь ийм өдөр хоолны сэтгэл сэргээх, хүч чадлыг сэлбэх хоёр ид шидийг хамгийн их бодолцож хийдэгийнх. Харин гадаа сайхан байгаа үед ихэнхдээ л амттан идмээр санагдаад байдаг шүү.

4. Сайхан халуун сүүтэй цай, шоколад, чацаргана, аарц эсвэл кофе зэрэг зөвхөн дулаацуулаад зогсохгүй дотор зөөллөдөг унднуудын тухай заавал дурдах хэрэгтэй. Ер нь эдгээр үгнүүдийн өмнө дандаа л “сайхан” гэдэг үг дагалддаг шүү дээ. “Нээх сайхан халуун аарц буцалгаж ууя” гээд гэртээ яаран очихыг хүйтэн өдөр л хамгийн их хүсдэг.

5. Анхилам үнэртэй лааны гэрэлд нүдээ аниад мөрөөдлөө сэтгэлдээ төсөөлөн аль болох өөртөө тухтайгаараа биеэ сул тавин суу. Амар амгалан, өөрөөсөө өөр юунд ч анхаарал хандуулаагүй, байгаа цаг мөчдөө л төвлөрөх тэр агшин…Гадаа хүйтэн уур амьсгалтай үед л ингэх нь төгс утгаараа чамд таалагдана.

6. Гэрээсээ гармааргүй ийм өдөр л өөртөө унтлагын хувцастайгаа өнжих зөвшөөрлийг олгож болно. Гангалах шаардлагагүй болохоор гартаа тааралдсанаа углаж, үсээ замбараагүй боосон байсан ч чи уур амьсгалаа бүрэн нийцсэн, эрх чөлөөтэй, секси харагдана. Тэгээд хоббиндоо бүтэн өдрийг зориулна. Ийм болохоор л амралтын өдөр хааяа бүрхэг байхад бид дуртай.

Зүгээр л өөрөө өөртөө амралт олгоод сайхан амарч, өөрийгөө сонс. Бусад өдрүүдэд ихэнхдээ чи найз нөхөд гэр бүл гээд л бусдыг л сонсдог шүү дээ. Тийм болохоор өөрийгөө сонсох боломж олгож байгаа бүрхэг хүйтэн өдөрт бас талархаж байгаарай.


Би бүрхэг өдөрт дуртай!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: You Огноо: 13 June 2019 Reply

Bi ch gesen uneheer durtai boroo schiverch, esvel zas budaran orj bval uneheer saihan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex