Дуучин Жастин Бибер жүжигчин Том Крузыг тулаанд дуудав

t7es5317fbv4omjisbudd40m4Өнгөрөгч ням гарагт дуучин Жастин Бибер өөрийн твиттер хуудсандаа холливүүдийн нэрт жүжигчин Том Крузыг тулаанд дуудсан талаараа жиргэжээ.

Ultimate Fighting Championship- хэмээх тэмцээний тайзан дээр нөхөрсөг тулаанд урьж, “Хэрэв татгалзах юм бол айсан гэж үзье” гэсэн утгатай жиргээг нийтэлжээ.

Үүнийг харсан UFC тэмцээний тулааны аварга Конор Макгрегор “ Хэрэв Том саналыг хүлээн авсан тохиолдолд тэмцээнийг би хөтөлнө” гэв. Том Круз хараахан хариу өгөөгүй байгаа бөгөөд залуу дуучин юунд түүнийг тулаанд дуудав хэмээн олон нийт твиттертээ бичсээр байна.

Үүний зэрэгцээ спортын хошин подкаст хөтлөгч Жек Марш тэр хоёрыг харьцуулан бичиж олны анхаарлыг татжээ.  Тэд насны зөрүү, олсон ашиг орлогын зөрүү гэх мэтчилэн зүйлсийг харьцуулсан байна. Том өдгөө 56 настай олон адал явдалт кинонд дүр бүтээж, бидний хамгийн сайн мэдэх “Биелэгдэшгүй даалгавар” хэмээх киноны гол дүрээр сэтгэлд хоногшсон билээ. Түүний ашиг орлого Биберийнхээс хэд дахин илүү ажээ.



Дуучин Жастин Бибер жүжигчин Том Крузыг тулаанд дуудав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.